x

АНУ Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагасан хэргийн учир

2 сарын 4-ний өдөр, Хятадын иргэний нисгэгчгүй онгоц өөрийгөө удирдах чадвар хязгаарлагдмал байсан тул баруун зүгийн хүчтэй салхины улмаас АНУ-ын агаарын хилд нэвтэрсэн. Иргэний шинжлэх ухааны судалгааны бөмбөлөг, нисгэгчгүй онгоц зэрэг нисэх онгоцнууд дэлхий дахинд ховор зүйл биш. Гэтэл АНУ яагаад энэ асуудалд ийм хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн бэ? Цэргийн хүчээр устгахаас эхлээд АНУ холбогдох тогтоол хүртэл баталлаа. АНУ-ын энэ үйлдлийн цаана ямар төлөвлөгөө байна вэ?

Нэг. АНУ Хятадын талын нисгэгчгүй онгоцыг устгасан явдал  цэргийн хүч хэтрүүлэн ашигласан гэх хардлага төрүүлж байна

Хятадын Гадаад харилцааны яамны мэдэгдэлд хэлснээр, Хятадын иргэний агаарын тээврийн онгоц АНУ-ын агаарын хилд нэвтэрсэн нь давагдашгүй хүчин зүйлээс болсон санаандгүй гэнэтийн хэрэг юм. Хятадын тал АНУ-д нөхцөл байдлыг олон удаа тайлбарлаж, АНУ-ыг тайван, мэргэжлийн, хүлээцтэй аргаар зүй зохистой шийдвэрлэхийг хүссэн. Энэ агаарын бөмбөлөг хүмүүст цэргийн болон бие махбодын аюул учруулахгүй гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны Хэвлэлийн төлөөлөгч хэлсэн. Ийм нөхцөлд, АНУ цэргийн хүч хэрэглэж, Ерөнхийлөгч Байден өөрийн биеэр зарлиг гаргаж, сөнөөгч онгоц, пуужин ашиглан иргэний нисдэг биетийг устгасан нь цэргийн хүчийг хэтрүүлэн ашигласан, хэт болгоомжилсон хариу үйлдэл үзүүлсэн, олон улсын жишиг, олон улсын холбогдох гэрээг зөрчсөн явдал болж байна. Үнэн хэрэгтээ, АНУ-ын агаарын бөмбөлөг өөр улсын агаарын хилийг давах нь хэвийн үзэгдэл. Зөвхөн өнгөрсөн оноос хойш гэхэд АНУ-ын агаарын бөмбөлөг Хятадын зөвшөөрөлгүйгээр арав гаруй удаа Хятадын агаарын хилийг даван ниссэн.зураг

Хоёр. АНУ агаарын бөмбөлгийн хэргийг дэвэргэж байгаа нь их гүрнүүдийн өрсөлдөөнөөс эхтэй ба Хятадыг хязгаарлах зорилготой

Агаарын бөмбөлгийн хэрэг нь үнэн чанартаа их гүрнүүдийн өрсөлдөөний хэрэглэгдэхүүн болж байна. Уг хэрэг гарсны дараа АНУ зүгээр нэг зогсохыг хүссэнгүй, нисдэг биетийг Хятад руу чиглэсэн стратегийн хөзөр болгон ашиглахын тулд энэ хэргийг сүр дуулиан болгож, “тагнуулын зорилготой нисдэг бөмбөлөг” хэмээн дэвшүүлж, хэрэг явдлыг улам бүр дэвэргэж байна. Ингэснээр АНУ-ын Охайо мужид галт тэрэг замаасаа гарч, винил хлорид хэмээх аюултай химийн бодис асгарсан явдлыг олон нийт анхаарах сөхөө гарахгүй.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, АНУ нисдэг бөмбөлгийн хэргийг ашиглан нийтийн анхаарлыг өөр тийш нь татах зорилготой. Австралийн “Лови” Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн Зүүн Азийн ахлах мэргэжилтэн Ричард МакГрегор (Richard McGregor) хэлэхдээ, хэрэг явдлыг илтээр хурцатгах гэсэн ямар ч үйлдэл АНУ-аас гарсан байх боломжтой. Учир нь тэдэнд ингэх бүрэн шалтгаан бий. Жишээ нь, хоёр намын улс төрийн дарамт, Хятад улсын өсөлт хөгжлөөс үүдэх түгшүүр гэх мэт. "Энэ нь АНУ-ын арга барилыг урьдчилан таамаглахад Хятадынхаас илүү хүндрэлтэй болгож байна.” Үүнээс гадна, үнэн хэрэгтээ АНУ нэг талын дээрэнгүй үзлээ цайруулахын тулд үндэслэлгүй түүх зохиохдоо гарамгай гэдгийг Ирак, Сири, Афганистан зэрэг улсуудын жишээ харуулдаг.

Агаарын нисдэг бөмбөлөг зэрэг аргуудыг ашиглан шинжлэх ухааны судалгаа хийх нь дэлхийн улс орнуудын байгаль орчныг судлах нийтлэг арга юм. Гэтэл яагаад энэ удаагийн санамсаргүй явдал Хятад, АНУ-ын харилцаанд шуугиан дэгдээв? Хамгийн боломжит хариулт бол АНУ-ын Хятадын тухай буруу ойлголт, стратегийн алдаатай дүгнэлтээс үүдэлтэй. АНУ Хятадыг геополитикийн хамгийн ээдрээтэй сорилт хийгээд стратегийн өрсөлдөгч гэж үздэг. Хятадын тухай ийм үзлээсээ үүдэн АНУ Хятадыг хааж, боох бүхий л аргыг ашиглаж байна.

Эх сурвалж: БНХАУ-ын ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 5 цаг 37 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 41 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 4 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 11 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 6 цаг 33 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 41 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 4 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top