x

Г.Занданшатар: Математикийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг Боловсролын багц хуулийн шинэчлэлд тусгах боломжтой

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Уулзалтад Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн багш, Улсын математикийн 59 дүгээр олимпиадыг зохион байгуулах комиссын дарга З.Бат-Эрдэнэ, Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр, Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай, “Сант” сургуулийн математикийн багш Ш.Сарангэрэл, Улсын математикийн 59 дүгээр олимпиадын ахлах ангиллын аварга, “Сант” сургуулийн  сурагч Д.Энэрэлт, тус олимпиадын дунд ангиллын аварга, Увс аймгийн “Эрдмийн эхлэл” сургуулийн сурагч Э.Амаржаргал болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ удаагийн олимпиадыг Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд тус олимпиадын гурвын даваанд 21 аймаг, нийслэлийн 6 дүүргээс шалгарсан 176 сурагч, 68 багш оролцож, шилдгүүдээ тодруулжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Бүх шинжлэх ухааны суурь нь математик бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байна. Улсын Их Хурлаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөртэй болох асуудлыг шийдвэрлэнэ” гээд Монголын математикийн олимпиадын хорооны багш, удирдлагуудыг хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр ирүүлэхийг хүсэв. Мөн тэрбээр, “Улсын Их Хурлаас багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр ажиллаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Цаашид боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, математик болон байгалийн шинжлэх ухааны чиглэлийн багш нарыг бэлтгэх, нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч ажиллана” гэлээ.

Монголын математикийн олимпиадын хорооноос 2027 оны Олон улсын математикийн 68 дахь олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авахаар ажиллаж байгаа. Мөн охидын математикийн авьяас ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Охидын математикийн олимпиад”-д монголын баг амжилттай оролцдог ч зардлын асуудлаас үүдэн төдийлөн олон хүүхдийг оролцуулж чадахгүй байгааг Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр дуулгасан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын математикийн олимпиадын хорооны санал, санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн сурагчдад баяр хүргэв. Тэрбээр, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус оюуны их спорт болон математикийн шинжлэх ухааныг шимтэн, амжилт гаргаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд дүнгийн төлөө бус ур чадвартаа анхаарахын чухлыг захив. Орчин цагт суралцах үндсэн мэргэжлээ хосоор нь сонгож “хос морьтой хол явах” нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.

Монголын математикийн олимпиад нь тасралтгүй 59 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд 2024 онд Өмнөговь аймагт 60 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулахаар товлосон бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг хүндэт зочноор оролцохыг Монголын математикийн олимпиадын хорооноос урив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 7 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 11 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 34 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 41 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 3 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 11 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 34 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top