x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын технологийн iFLYTEK компанид зочлов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Энэ айлчлалынхаа хүрээнд Хятадын iFLYTEK компанийн Бээжин дэх салбараар зочилж, тус компанийн хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолой, яриа таних, хөрвүүлэх программ хангамж, цахим дуут хэлний орчуулгын төхөөрөмж, ухаалаг компьютерын программ хангамжтай танилцав.

iFLYTEK компани нь боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, үйлдвэрлэлийн салбарт хиймэл оюун ухааны төрөл бүрийн бүтээгдэхүүн болон хэрэглээний программ хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд 2010 оноос хойш ухаалаг дуу хоолой, хүн-компьютерын харилцан үйлчлэлд төвлөрсөн iFLYTEK Open Platform хиймэл оюун ухааны нэг цэгийн шийдлээр хангасан платформыг хөгжүүлж байна.

Тус компанийн технологиор дамжуулан хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсролын байгууллагын орон тооны дутагдлыг нөхөх боломжийг эрэлхийлэх, мөн хиймэл оюун ухаанд суурилсан орчуулга хийх, хэлмэрчлэх төхөөрөмжийг ашиглан олон улсын хурал зөвлөгөөн, уулзалт, арга хэмжээг гадаадын олон хэлээр хэлмэрчийн шаардлагагүйгээр нэгэн зэрэг зохион байгуулах, гадаадын иргэдэд чиглэсэн төрийн зарим үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг iFLYTEK компанийн удирдлагуудад илэрхийлсэн бөгөөд ойрын хугацаанд Монгол Улсад ирж, хамтран ажиллахыг урив.

iFLYTEK компани нь 2017, 2019 онд MIT технологийн дэлхийн хамгийн шилдэг 50 компанийн нэгээр шалгарч, 2017 онд Хятад улсад нэгдүгээрт, дэлхийд 6-д бичигдэж байсан бөгөөд 2016 онд iFLYTEK орчуулгын төхөөрөмжийг Хятадын зах зээлд нэвтрүүлж байсан аж.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 8 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 12 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 35 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 42 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 4 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 12 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 35 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top