x

Б.Пүрэвдорж: Миний хувьд намын жагсаалтад орохгүй, тойрогтоо очиж дүнгээ тавиулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж баталсан билээ. 

Тус өөрчлөлтөөр, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгасан юм. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Ер нь бол нийгэм бухимдуу болсон байгаа. Монгол Ардын нам дахиад үнэмлэхүй болбол "цэвэр луйвар" гэж үзэхээр байгаа. Тийм учраас манай намын гишүүдийн хувьд сонгуулийг шударга зохион байгуулах дээр голчилж ажиллаж байгаа. Миний хувьд энэ жилийн улсын төсвийн тодотголд дээр сонгуулийн санал тоолох машиныг шинээр худалдаж авах, программ хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. 

Хоёрдугаарт, манайд сонгуулийн хууль бүрэн гүйцэт ажиллаггүй. Сонгуулийн хуулиа дагуулж хоёр, гурван хууль гарчихаад үлдсэн 18 асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын журмаар шийдвэрлэгдээд байдаг. Гадаад улсад сонгуультай холбоотой бүх зүйл хуульчлагдсан байдаг. Журмаар асуудал шийдэгдэхээр сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүст ямар ч хариуцлага байдаггүй. Тэр хүмүүс эрх баригчдын дур зоргоор ажилладаг.

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хариуцлагажуулж, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй" гэлээ. 

Мөн тэрээр "Иргэдийн санаа бодлыг оруулаад сайн хүмүүсийг намын жагсаалтад оруулахгүй бол манай нам ялагдана. Өчигдөр хэвлэлд одоо гишүүн байгаа 10 хүнийг намын жагсаалтад оруулсан зураг байна лээ. Миний хувьд би намын жагсаалтад орохгүй, харин жагсаалтыг сайн хэлэлцэж гаргахгүй бол болохгүй. Зөв байлгах ёстой. Муу нэртэй хүмүүс намын жагсаалтад орвол тойрогт дэвшиж байгаа хүмүүс ч хамт унана" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 22 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 26 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 49 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 56 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 18 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 26 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 49 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top