x

Г.Занданшатар: Алтай дамнасан улс орнуудын хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр бэхжүүлнэ

Түүхэн болон уламжлалт үнэт зүйлсийн судлалыг орчин үеийн хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, нийгмийн харилцааны жам ёсны зарчмаар уялдуулан авч үзэж, ирээдүйн манлайлагчдын байнгын түншлэлийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх зорилготой “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ.

“Жендерийн эрх тэгш байдал ба Тогтвортой хөгжил” сэдэвт энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагыг ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулах юм.

Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Түрэг угсааны улс орнуудын парламентын ассамблей буюу ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, манай улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд БНТУ-тай түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй гэдгийг онцолсон юм.

ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр, манай хоёр орон хэл, соёл, түүхийн нийтлэг үнэт зүйлстэй гэдгийг цохон тэмдэглээд, өнө эртний найрсаг харилцааг улам бэхжүүлэн түүх, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд энэ удаагийн чуулга уулзалт өндөр ач холбогдолтойг дурдав.

Зөвхөн газарзүйн байршлаар хязгаарлагдах бус төр, нийгмийн бүлгүүд, эдийн засгийн болон нас, хүйсийн хүрээллээр оролцоог жигд хамруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулах боломж бүрдэж буй гэдэгтэй талууд санал нэгдлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтын салбар хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн БНТУ-ын 29 Маис их сургуулийн Түүхийн тэнхимийн гишүүн, доктор профессор Илхан Шахин, Истанбул их сургуулийн Түүхийн тэнхмийн гишүүн, доктор профессор Куршат Илдирим, Измир хот дахь Катиб Челеби их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор профессор Шабан Доган, Азербайжаны Шинжлэх ухааны академийн гишүүн, доктор Айнур Айдин Ибрахимова, Киргизстаны Олон улсын анагаах ухааны их сургуулийн доктор, дэд профессор Исаков Абдрасул нарын зочидтой эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны хүрээнд харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Алтай судлалын салбар ухагдахуунуудын хүрээнд эрдэмтэн, судлаачдын оролцоо, хамтарсан судалгааны ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, түүх соёл, хэл шинжлэл, угсаатны зүй зэрэг бие даасан салбар чиглэлүүдийн уялдаа холбоог нэмэгдүүлэн Транс Алтай судалгааны институцийг байгуулах санаачлагыг дэвшүүлэв.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт өнөөдөр нэгдсэн болон салбар хэлэлцүүлгүүдээр явагдах бөгөөд “Алтай судлалын олон улсын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 21 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 25 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 48 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 55 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 17 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 25 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 48 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top