x

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д сурч, ажиллаж байгаа монгол иргэдтэй уулзав

ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны зургадугаар сарын 21-ний өдөр ОХУ-д сурч, ажиллаж байгаа монгол иргэдтэй уулзав.

ЭСЯ-ны байранд болсон уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал бодлоо хуваалцав.

Монгол судлалыг хөгжүүлэх, гадаадад амьдарч байгаа иргэдийн үндэсний хэлний боловсрол, Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдал, төлбөр тооцооны асуудлууд, гадаад худалдааны тухай хууль, сонгуулийн тухай хууль, гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, ОХУ-д төгсөгчдийн ажлын байрны хангалт, тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрөөр суралцах хэрэгцээ шаардлага зэрэг асуудлаар иргэдийн зүгээс сонирхсон асуултад УИХ-ын дарга хариулж харилцан ярилцлаа.

Уулзалтад Москва хотод суралцаж байгаа 30 гаруй оюутан, сонсогч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНХ-ийн Москва дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд, мөн түүнчлэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэн дэх монголын төлөөлөгчид оролцлоо.

ОХУ-д 4300 гаруй иргэд сурч, амьдарч байгаа, эдгээрээс Москва хотноо 1100 орчим Монгол оюутнууд 60 гаруй их дээд сургуульд суралцаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 8 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 15 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 37 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 45 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 8 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top