x

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” нийгэмлэгийн санаачилгаар өнөөдөр (2023.01.23) болсон иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Энэ үеэрээ элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх эрх зүйн орчин, эмчилгээнд нэвтрүүлэх асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулав. 

Гепатит В, С вирусийг бодвол гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг, хатуурал үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс иргэд уг вирусийн эмийг оруулж ирж, эмчилгээнд нэвтрүүлэхийг шахаж, шаарддаг ч шийдвэрлэгдэхгүй удааширч буй юм байна. 

Иргэдийн уулзалтад оролцох үеэрээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад иргэдийн уулзалтаас гарсан шаардлагыг уламжлан дамжуулж, эмийг оруулж ирэх асуудлаар иргэдтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусийн эмчилгээнд хоёр эм хэрэглэж байгаа бөгөөд нэг эмийг нь Монгол Улсад оруулж ирэх албан ёсны уулзалт, хэлцлүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар 2019 онд эхлүүлсэн ч уг эмийг үйлдвэрлэгчийн тодорхой шалтгааны улмаас энэ ажил одоогоор зогсонги байдалд оржээ. Тиймээс эмийг оруулж ирэх үйл явцыг шуурхайлах үүднээс иргэдтэй хамтран ажиллах, иргэдийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатай талаар тэрбээр уулзалтын үеэр хэлсэн юм. Тэрбээр мөн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгаж, гепатит Д вирустэй иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилго тавьсан. Үүнтэй холбоотойгоор 2023 оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Иймд 2023 ондоо багтан гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэд элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх үйл явцыг түргэсгэхийн тулд уг эмийг үйлдвэрлэгч компанид иргэдийн гарын үсэг зурсан хүсэлтийг илгээх, Засгийн газарт мөн үйлдвэрлэгч компанитай гэрээ хэлцэлд орохыг шахах,  гол эмийн эмчилгээ нэвтэртэл элэг хамгаалах эмчилгээ хийх, үнийг бууруулах, гепатит Д вирус тоолох, үг үйлчилгээг даатгалд хамруулдаг болох гээд тодорхой ажлуудыг хийхэд иргэдийн оролцоог хангаж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгтэй зөвшилцсөн байна. 

Манай улсад хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн, 9.4 хувь нь гепатит В вирусийн, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусийн хавсарсан халдвартай байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд гепатит Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 24 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 28 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 51 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 58 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 20 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 28 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 51 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top