x

Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ

УИХ-аас согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, эрүүгийн хариуцлагад оногдуулах ялын бодлогыг чангатган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлснээр 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 413 бүртгэгдсэнээс  орон нутагт 289 буюу 69.9 хувь, нийслэлд 124 буюу 30 хувийг эзэлжээ.

Он

Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил

Гэмт хэрэг

Гэмтсэн хүн

Нас барсан

2023 он

10,048

56

38

18

2024 он

6,746

49

35

14

Өсөлт бууралт

48.8 хувиар буурсан

12.5 хувиар буурсан

7.8 хувиар буурсан

22.2 хувиар буурсан

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн холбогдогч нарын 366 буюу 88.6% эрэгтэй, 47 буюу 11.3% эмэгтэй хүн бол насны хувьд 20-35 настай 189 буюу 45.7 хувь, 36-54 настай, 186 буюу 45 хувь, 55 ба түүнээс дээш настай 38 /9.2%/ хүн байна.   

Нийслэлд бүртгэгдсэн 124 хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэр:

  1. Хан-Уул дүүрэгт 20

  2. Баянзүрх дүүрэгт 32

  3. Баянгол дүүрэгт 15

  4. Сүхбаатар дүүрэгт 23

  5. Чингэлтэй дүүрэгт 14

  6. Сонгинохайрхан дүүрэгт 16

  7. Багануур дүүрэгт 3

  8. Налайх дүүрэгт нэг хэрэг бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн 289 хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэр:

  1. Баян-Өлгий аймагт 9

  2. Ховд аймагт 21

  3. Увс аймагт 10

  4. Хөвсгөл аймагт 21

  5. Завхан аймагт 5

  6. Архангай аймагт 10

  7. Говь-Алтай аймагт 14

  8. Баянхонгор аймагт 20

  9. Булган аймагт 17

  10. Өвөрхангай аймагт 34

  11. Дундговь аймагт 4

  12. Өмнөговь аймагт 28

  13. Дархан-Уул аймагт 18

  14. Сэлэнгэ аймагт 16

  15. Орхон аймагт 13

  16. Дорноговь аймагт 21

  17. Сүхбаатар аймагт 19

  18. Дорнод аймагт 15

  19. Хэнтий аймагт 5

  20. Төв аймагт 14

  21. Говьсүмбэр аймагт 5 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцсоноор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс 70.3 хувиар буурсан үзүүлэлт" гэж ТЦА-наас мэдээлэв.

Эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил /2023 оны эхний 4 сарын байдлаар/

Эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг

/2024 оны эхний 4 сарын байдлаар/

1

Нийслэл

456

Нийслэл

124

72.8 хувиар буурсан

2

Орон нутаг

936

Орон нутаг

289

69.1 хувиар буурсан

3

Улс

1,392

Улс

413

70.3 хувиар буурсан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны шнобелийн шагналыг олгов 19 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 14 цаг 10 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 14 цаг 14 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 14 цаг 37 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 14 цаг 44 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 15 цаг 6 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 15 цаг 14 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 15 цаг 37 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top