x

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Зөвлөх Инженер, “Термо Тех” компанийн үүсгэн байгуулагч Цэдэндамба овогтой Өсөхжаргал нь Дэлхийн дээвэр Эверестийн оргилд авирах өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлж яваад тэнгэрт дэвшлээ. 

Ц.Өсөхжаргал нь Ерөнхий боловсролын 65-р сургуулийг 1987 онд, Худалдааны техникумыг 1990 онд төгсөж, 1990-1992 онд Халх голд Хилийн цэргийн алба хаажээ. 2003 онд ШУТИС-ЭХИСургуулийг “Дулааны инженер”-ийн бакалавр зэрэг, 2012 онд “Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем” мэргэжлээр магистрын зэрэг, 2009 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагаар тус тус дүүргэжээ.

Ц.Өсөхжаргал нь 2010 онд Мэргэшсэн инженер, 2019 онд Монгол Улсын Зөвлөх Инженер зэрэг цол хүртсэн ба Тэргүүний барилгачин цол тэмдгээр шагнуулж байжээ.

Ц.Өсөхжаргал нь ажлын гараагаа 1992 онд Буянт-Ухаа ОУНБ-д тоног төхөөрөмжийн Инженерээр ажиллаж байгаад 2003 онд “Термо Тех” компанийг үүсгэн байгуулж өдийг хүртэл Ерөнхий захирал, Зөвлөх инженерээр ажилласан.

2006 онд Монголын хөргөлтийн инженер, техникчдийн холбоо үүсгэн байгуулагдсанаар удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, 2016 оноос “Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байжээ. Энэ хугацаандаа НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэгч Озоны үндэсний албатай хамтран ажиллаж байсан ба Хөргөлт агааржуулалтын холбогдох стандартуудыг батлуулахад салбараа төлөөлөн оролцсон.

Тэрээр хөргөлт, агааржуулалтын салбартаа тууштай, үр бүтээлтэй, амжилттай ажиллаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн эзэмшсэн мэргэжил, арвин туршлагаа харамгүй зарцуулж, шинэ техник технологийг Монгол улсдаа нэвтрүүлэх, ирээдүйн инженер техникчдийг бэлтгэхэд хувь нэмрээ тасралтгүй оруулж, техникийн боловсролыг түгээн дэлгэрүүлж иржээ.

Ц.Өсөхжаргал нь 2013 оноос “Аялагч” клубт элсэн спортын гараагаа эхлүүлсэн бөгөөд 2015 онд Спорт явган аяллын I-р зэрэг, 2017 онд Уулын спортын II-р зэрэг хүртсэн байна. Энэ хугацаандаа Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан, Сутай хайрхан, Мөнхсарьдаг, Дэлгэрхаан хайрхнууд болон 2016 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/ -д амжилттай оргилдож байжээ.

Мөн “Жаргалант” уулчдын клубт байх хугацаандаа 2021 онд Памирын нурууны Ленин /7134м/ оргилд амжилттай гарч, гүйлтийн болон дугуйн спортоор тууштай хичээллэж олон амжилтыг гаргажээ.

2022 онд “Хүннү хайкинг” клубийг сайн нөхдийн хамтаар үүсгэн байгуулж олон залуусыг манлайлан, спортод уриалж зөв эерэг хандлагаар, үлгэр дуурайлал болсоор иржээ. 2023 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895м/-д амжилттай оргилдсон. Ц.Өсөхжаргал нь Гүйлтийн спортын III-р зэрэгтэй ба 2022 онд Монгол улсын хамгийн өндөр, хамгийн бэрх авиралттай 10 ууланд авиралт хийн "Алтан ирвэс" цол тэмдгийн эзэн болсон байна. Мөн 2024 онд Балба улсын Лобуче /6119м/ оргилд амжилттай оргилджээ.

Бидний эрхэм хүндэт захирал Ц.Өсөхжаргал нь эртэч, маш хөдөлмөрч, ажилч хичээнгүй, мэргэжилдээ хайртай, ажлын хамт олныхоо төлөө өөрт байгаа бүх нөөц боломжоо дайчилж, итгэл урам зориг өгч, зааж сургах ажилд уйгагүй зүтгэдэг манлайлагч нэгэн байсан билээ. Термо Тех компанийн хамт олондоо үргэлж итгэдэг байсан ба амьдралын зөв хэв маягийг өдөр бүр өөрийн биеэр үлгэрлэн уриалж, инээмсэглэл эерэг зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэгч нэгэн байсан.

Та минь биднийгээ үүрд орхин одсон ч хамт олон тань танаараа бахархан, инээмсэглэл тодруулсан төрхийг тань сэтгэл зүрхэндээ үргэлж хадгалж явах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хандсүрэн (127.0.0.1)
    Ум ма ни бад мэ хум
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top