x

"Мэдүүлэг хуурамчаар бүрдүүлсэн тул дунд оврын 50 автобус гаалийн хашаанд түгжигдсэн байсан"

"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Надад байгаа мэдээллээр "Тэнүүн-Огоо" компанийн оруулж ирсэн дунд оврын 50 автобус гаалийн хашаанд түгжигдсэн байсныг Нийслэлийнхэн татварыг нь төлсөн талаар тодруулга авъя. Одоог хүртэл оруулж ирсэн дунд оврын автобусаа ашиглахгүй байгаад гайхаж байна. Тендерийн хууль зөрчсөн, гэрээ нь хүчингүй болох ёстой байтал дараагийн автобусаа нийлүүлнэ гээд та нар шүдээ зуугаад л зүтгээд байна. Гаалийн хашаанд хүлээгдэж байгаа 50 автобусны татвар болох 10.2 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёстой юу аль эсвэл чанар муутай, муу автобус оруулж ирснээрээ "Тэнүүн-Огоо" компани хариуцлага хүлээх ёстой юу, тодорхой хариулт өгмөөр байна" гэж бухимдав.

Түүний асуултад НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү "Гэрээг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй гэж ойлгож байна. Гэрээг хүчин төгөлдөр бус эсвэл хүчин төгөлдөр үү гэдгийг сонсголоор бус шүүх шийднэ. Хэн нэгэн гэрчийг буруутгах болон гэмт хэрэгт гүтгэх шинжтэй асуулт асуух нь зохисгүй хэрэг" гэв.

Үргэлжлүүлэн "Тэнүүн-Огоо" компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат "Дунд оврын автобус буюу 18 хүний суудалтай нийтийн тээврийг оруулж ирсэн. Гэвч гааль болон онцгой татварын журамд 22 болон түүнээс дээш суудалтай автобусыг чөлөөлнө гэж заасан байдаг.

Анх нийслэлтэй байгуулсан гэрээнд манай компани гаалийн татвар төлнө гэж заагаагүй тул нийслэлийн татвараас гааль болон бусад зардлыг төлсөн. Гэхдээ Т.Доржханд гишүүний хэлж байгаа шиг 10.2 тэрбум төгрөг биш 1.7 тэрбум төгрөгийн гаалийн татварыг төлсөн" гэж ярилаа. 

Мөн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "Наймдугаар сарын 23-нд хийсэн гэрээний дагуу дунд оврын буюу 18 хүний суудалтай автобусыг БНСУ-аас оруулж ирсэн. Миний бие өнгөрсөн оны аравдугаар сард ажилдаа томилогдоод Засаг даргаас үүрэг болгосны дагуу Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас тодруулахад татвар төлөгдөөгүй байна гэж хариу өгсөн.

Үндсэн гэрээнд 18 хүний суудалтай автобусыг оруулж ирэхдээ татвар төлөх заалт нь ороогүй. "Тэнүүн-Огоо" компанийнхан анх оруулж ирэхдээ худал мэдүүлэг өгснөөс болж ГЕГ болон цагдаагаас энэ асуудлыг хоёр сарын турш шалгасан хэдий ч гэрээний заалтын дагуу татвар төлөх үүрэг нь байгаагүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөл энэ асуудлаар хэлэлцээд үйлчилгээнд орох ёстой нийтийн тээврийн татварыг тухайн аж ахуйн нэгж төлөх үүрэггүй бол нийслэлийн зүгээс төлье гэж шийдээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төлбөрийг бүрэн барагдуулсан.

Үнийн зөрүүгээс болоод 50 автобус биш 48-ыг нь авсан. Бид авсан автобусаа нэгдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан. Хэдийгээр хөдөлгүүр болон бусад эд ангиуд нь үйлдвэрээс заасан хэлбэрээр гарсан ч нэмэлтээр хүйтний улиралд халаах систем, дэлгэц болон камерын ажиллагаа бүрэн биш гэдэг үндэслэлээр татаж авсан.

Ингээд дутуу ажлаа гүйцээхийг "Тэнүүн-Огоо" компанид удаа дараа шаардлага тавьсны эцэст өнгөрсөн гуравдугаар сараас 25 автобусыг хүлээн авч, үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цаана нь үлдсэн 25 автобус нь нэмэлт нөхцөлөө хангаагүй тул "Тэнүүн-Огоо" компанийн зогсоолд байрлаж байна" гэж хариуллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top