x

Х.Нямбаатар: "Фүлхэм" клубын дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлалыг сурталчилна

Монголын аялал жуулчлалын салбарыг дэлхий дахинд сурталчлах, жуулчдыг татах зорилготой “Go Mongolia” брэндтэй хамтран ажиллахаар Английн “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өчигдөр “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй тус клубийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна. 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Дэлхий дахинд 3.5 тэрбум үзэгчтэй “Премьер” лигийн түүхэн баг болох “Фулхэм” клубтэй Монгол Улс хамтран ажиллах болсонд баяртай байна. “Фүлхэм” клубийн баг тамирчид болон тэдний дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлал, үндэсний өв соёлыг дэлхий дахинд сурталчлах таатай боломж бүрдэж байна. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын үндэсний брэндийг олон улсын хэмжээнд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Мөн Монголын спортын салбар, ялангуяа хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, залуу тамирчдад суралцах, хөгжих алтан боломж нээгдэж байгаа гэж үзэж байна. Цаашлаад “Фүлхэм” клубийн төлөөлөгчид болон Монгол Улсын хооронд соёлын харилцааны гүүр болоод зогсохгүй хоёр орны иргэдийн хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, найрсаг харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ

Энэ үеэр Английн “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер хотын даргад түүний нэртэй хөлбөмбөгийн өмсгөлийг бэлэглэсэн байна

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Ишш чааваас хүснэгтийн доогуур бичигдэх баг Монголыг сурталчлаа юу. Ядаж МИАТ шиг лигтээ эхний 4-т байнга жагсах багийг сонговол маш олон тэмцээнд Go Mongolia бичвэр хэд хэдэн улсын цэнгэлдэх хүрээлэнд бичигдэж олон сая хүний хараа булаандаа. Хот нэртэй новшуудад зөвлөдөг арай сийрэг толгой олдохгүй байна уу Эсвэл эд нарнь өөрөөс нь илүү сэтгэгч нараас айж бэргээд байна уу
    2024 оны 06 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 42 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 46 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 9 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 16 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 38 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 46 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 9 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top