x

ӨМНӨГОВЬ: Энэ онд 300 өрхийг "Эко жорлон" хөтөлбөрт хамруулна

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 2020 оны судалгаагаар 15 сумын өрхүүдийн нүхэн жорлонгийн 86,5 хувь нь стандартад нийцэхгүй, нянгийн болон хөрсний бохирдлын эх үүсвэр болж байгааг тогтоожээ.

Үүнтэй уялдуулан “Эко жорлон” хөтөлбөрийг боловсруулж, 2020-2024 онд гэр хорооллын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр эко жорлон төслийг хөнгөлөлтэй нөхцөлөөр хэрэгжүүлж байгаа юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2024 онд 15 сумын 300 өрхийг эко жорлон хөтөлбөрт хамруулна. Эко жорлон нь 4 сая төгрөгийн үнэтэй бөгөөд 75 хувийг орон нутгийн төсвөөс, үлдсэн 25 хувийг иргэн иргэн төлөх юм.

Өмнөговь аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Батжаргал:

 

Одоогоор Даланзадгад сумын 10 багийн 80 айлд эко жорлонг суурилуулах ажлыг хэрэгжүүлсэн. Мөн нийтийн зам талбай болон аялал жуулчлалын бүс нутгуудад 100 жорлонг суурилуулах ажлыг хийж байна. Эко жорлонтой болсноор хөрс, гүний усны бохирдлоос сэргийлж чадна. Хөтөлбөрийн хүрээнд Гурвантэс, Ноён, Хүрмэн, Баяндалай, Цогтцэций, Цогт-Овоо суманд 60 эко жорлонг суурилуулсан.

“Жондоо Гарден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Алтансүх:

Бид зөвхөн Улаанбаатар хотыг эко жорлонтой болгох ажлыг хийхээс гадна орон нутгийн иргэдийг хамруулахыг зорьж байгаа юм. Харин 2023 оноос анх удаа Өмнөговь аймагт эко жорлон суурилуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь бусад аймгаас анхдагч жишиг аймаг болсон. Аймгийн төв Даланзадгадаас гадна алслагдсан суманд эко жорлонг суурилуулах ажлыг хийж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 57 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 1 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 24 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 31 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 53 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 1 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 24 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top