x

СЭЛЭНГЭ: 5 зүйлийн үсгээр хавсаргасан манж хэлний тайлбал толь бичиг хадгалагдаж байна

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн Сан хөмрөгч Б.Цолмонбаатараас тус номын санд хадгалагдаж байгаа ховор ном зохиолын талаар тодрууллаа.

 -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймгийн нийтийн номын санд нэн эртний болоод ховор ном зохиол бий юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд өнөөдрийн байдлаар Францын алдарт зохиолч Жюль Верний зохиол хүүхдийн адал явдалт “Арван таван наст капитан” ном уйгуржин монгол бичгээр анх гарч байсан хэвээрээ хадгалагдаж байна. Энэхүү номыг Улсын хэвлэлийн газраас 1968 онд хэвлэн гаргасан байдаг.   

Мөн Монголчуудын эртнээс тахиж шүтэж, эрхэмлэж дээдэлж ирсэн хөлгөн судар гэгддэг Жадамба судар бий. Энэ судрыг модон бараар барлаж бичсэн байгаа. Уг судрыг жинхэнэ буюу хуулбарласан эсэхийг шинжилж судлуулахаар мэдээллийг нь Соёлын өвийн төв рүү хүсэлт илгээсэн байгаа.

 

Жадамба судар Ганжуурын хамгийн эхний боть буюу билиг барамидын аймагт багтдаг Шагжаан чадагч Бурхан багшийн айлдсан хоосон чанарын тухай номлодог монголоор “Найман мянгат” нэрт судар юм.

Энэ судар байгаа орон газарт өвчин зовлон, муу зүйлс оршдоггүй хэмээн Монголчууд дээр үеэс гэр орон, сүм хийддээ шүтээн болгон залж байсан уламжлалтай юм.

 

Мөн манайд 5 зүйлийн үсгээр хавсаргасан манж хэлний 3 боть тайлбал толь бичиг хадгалагдаж байна.

 

Түүнчлэн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, судлаач Ж.Самбуу агсны 1944 онд хэвлүүлж байсан “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал” ном монгол бичгээр хэвлэгдсэнээрээ хадгалагдаж байгаа. Уг ном нь нүүдлийн бэлчээрийн аж ахуйд түшиглэн бичсэн бүтээл.

Нэн эртний болон ховор ном зохиолыг дотор нь хосгүй үнэт ховор, нэн ховор, ховор гэж ангилдаг. Хосгүй үнэт ховор төрөлд алт, мөнгөөр урлаж бүтээсэн нэн эртний бүтээл ордог. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 58 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 2 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 25 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 32 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 54 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 2 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 25 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top