x

Бизнес уулзалтаар гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа зонхилов

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын бизнес уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д болов. Хоёр орны бизнес эрхлэгч нар нүүр тулан уулзаж, Монголын компаниуд БНСУ-ын талтай ажил хэрэгч бизнесийн холбоо тогтоов. Энд Өмнөд Солонгос улсын гоо сайхны бараа, бүтээгдэхүүний компаниуд түлхүү хүрэлцэн ирж оролцлоо.

Тодруулбал, БНСУ-ын “Сигма” компаниас зохион байгуулсан уулзалтад БНСУ-ын Бусан хотоос 10 гаруй компанийн төлөөлөл оролцож, хүнс, гоо сайхан, үнэртэн, хүүхдийн хувцас, гэр ахуйн бараа, чихрийн шижин өвчний эсрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн танилцуулав.

БНСУ-ын Бусан хотын Үйлдвэр, худалдааны байгууллагын төлөөлөгч, ахлах менежер Ким Жин Хёок хэлэхдээ, “Манайх Бусан хотын үйлдвэрүүдийг төлөөлдөг, гадаад худалдаа, хамтын ажиллагааг хариуцан холбон ажилладаг. Ингэхдээ бид үйлдвэрлэгч нарыг, тэр дундаа залуу бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжин ажилладаг" гэв.

Тэрбээр, Бусаны бизнес эрхлэгчид Монголд ирсэндээ их баяртай байгаа. Монгол орныг их сонирхож байна. Харилцаа холбоо, хамтын ажиллагаа тогтоохыг их хүсэж байна гэв. Бусан хот сүүлийн жилүүдэд кофегоор их алдаршиж байгаа. Монголд гоо сайхны бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар зонхилон ирсэн. Энэ нь Бусаны гол үйлдвэрлэлийн нэг юм гэдгийг тодотгов.

Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахтай холбогдуулан хоёр орны худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн төлөөллийн хамтарсан уулзалт, харилцаа холбооны давтамж нэмэгдэж байна. Энэ нь гадаад худалдааг дэмжих, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд дөхөм болж буйг хоёр талын төлөөлөл илэрхийлж байв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 8 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 12 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 11 цаг 35 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 11 цаг 42 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 4 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 12 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 12 цаг 35 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top