x

Элчин сайд С.Сүхболд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жинтэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолсоны зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулах нь хоёр улсын харилцаанд шинэ боломжийг нээх гол түлхүүр тул талууд хуваарийн дагуу үр дүнтэй ажиллах талаар саналаа хэлэв. Мөн Монгол Улсаас хилийн чанадад хамгийн олон буюу 50 гаруй мянган иргэн БНСУ-д оршин сууж байгаа бөгөөд монгол, солонгос иргэд хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны хөгжил цэцэглэлтийн хурдасгуур тул Элчин сайдын хувиар харилцан зорчих нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жин Элчин сайд С.Сүхболдод ажлын амжилт хүсэж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахад Элчин сайдын үүрэг, тууштай байр суурь чухал болохыг онцлон тэмдэглээд идэвхтэй хамтарч ажиллана гэлээ. Элчин сайд С.Сүхболд энэ өдөр БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Ази, Төв Азийн газрын захирал Кан Ён Шинтэй танилцах уулзалт хийж, хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 9 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 13 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 11 цаг 36 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 11 цаг 43 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 5 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 13 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 12 цаг 36 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top