x

Нийслэлийн 23 байгууллагын 133 төрийн албан хаагч тангараг өргөв

Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журмын дагуу тангараг өргөлөө. Тодруулбал, НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 23 байгууллагын 133 төрийн албан хаагч оролцов.

НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, тэргүүн зэргийн түшмэл Б.Батбямба:

-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдөр байхаар тогтоосон. Монгол Улсын хөгжилд төрийн албан хаагчдын оруулж буй хувь нэмрийг өндөрт өргөх, тэдгээрийн гаргаж буй амжилт бүтээлийг бусдад дуурсгах, сайн туршлагыг солилцох, ахмад, залуу, дунд үеийн төрийн албан хаагчдын хоорондын уялдаа хэлхээг сайжруулах, залгамж халааг бэлтгэх зэрэг үндсэн том зорилгын хүрээнд эл өдрийг жил бүр тэмдэглэн, төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлдэг арга хэмжээ болгож байна.

зураг

Тангараг өргөснөөр тухайн албан хаагч төрийн албаны ангилал, зэрэглэлд тогтоосон холбогдох нэмэгдэл болон бусад шаардлагатай дэмжлэг, урамшууллыг авах үүд хаалга нь нээгдэж буй. Нөгөөтээгүүр төрөө төлөөлж, түмэнд үйлчилж буй учраас төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүрэгтэй болж байна гэсэн үг" хэмээв.

Өнөөдөр тангаргаа өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнууд сэтгэгдлээсээ хуваалцлаа.

зураг

БЗД-ийн ЗДТГ-ын Сууц өмчлөгчдийн холбоо, тохижилт хариуцсан мэргэжилтэн С.Оюунтуяа:

-Би өмнө нь төрийн тусгай албаны офицер байлаа. Төрийн тусгай албанд 21 жил ажиллаад цэргийн гавьяаны амралтад гараад төрийн албаны тухай хуулийн хүрээнд энгийн мэргэжлээрээ ажиллах сайхан завшаан тохиолдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөж буйдаа сэтгэгдэл өндөр байна.   

зураг

НЗДТГ-ын Шуурхай ажил, албан хэрэг хөтлөлтийн стандартын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Хүчитбаатар:

-Би 2023 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тангараг өргөснөөр маш их үүрэг хариуцлагыг мэдэрлээ. Сүүлийн үед залуучууд хувийн байгууллагад ажиллахыг илүүтэй зорьдог болсон. Тэр ч утгаар төрийн албаны залгамж халаа, бат бөх суурь нь алдагдах нөхцөл бүрдэх эрсдэлтэй. Иймд энэхүү залгамж халааг үргэлжлүүлэхийн тулд залуучууд бидний оролцоо чухал гэж бодсоны үр дүнд төрийн албанд ажиллахыг сонгосон.  

зураг

Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын стандарт хариуцсан мэргэжилтэн М.Цолмон:

-Би МУИС-ийг Хот төлөвлөлтийн мэргэжлээр суралцаж төгссөн. Аав маань Барилгын хөгжлийн төвд ажиллаж, төр түмнийхээ төлөө олон жил зүтгэсэн хүн. Өнөөдөр аавынхаа залгамж болж, өөрийн мэргэжлийн дагуу төрийн албанд зүтгэхээр тангараг өргөсний дараа их огшлоо.

зураг

Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Нийгмийн ажилтан О.Одбаяр:

-Миний хувьд Зэвсэгт хүчинд 26 жил хүчин зүтгэсэн бөгөөд гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа энгийн мэргэжлээр ажиллан, өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагч болж, тангараг өргөж буйдаа маш баяртай байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 43 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 47 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 10 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 10 цаг 17 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 39 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 47 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 10 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top