x

"БНСУ-д хүн ам, орон сууцны тооллогыг гар утас ашиглан явуулж байна"

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) "Хүн амын тооллогын олон улсын бага хурал"-ыг Монгол Улсад гурав дахь удаагаа энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Тус хурал нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн газар хамтран зохион байгуулж байгаа аж. 

Оролцогчид "Ээлжит тооллогод ашиглах шинэ технологи болон мэдээллийн эх үүсвэрүүд" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.  

ҮСХ нь Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг ирэх 2025 онд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

Энэ үеэр Бүгд найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Хүн ам, орон сууцны тооллогыг гар утас ашиглах явуулах асуулгын туршилтын талаар БНСУ-ын Статистикийн газрын судалгааны хүрээлэнгийн статистикийн арга зүйн хэлтсийн орлогч дарга Жон Мүүн Чой дараах туршлагаа хуваалцлаа. БНСУ 2020 оноос эхэлж гар утас ашиглан хүн амын тооллогоо хийж эхэлсэн ба энэ судалгааны аргыг ашиглаж эхэлснээр судалгаанд оролцогчдын тоо ихэссэн гэдгийг онцлов. 

Тэрбээр "Сүүлийн үед гар утсаа ашиглаж судалгаанд хамрагдах сонирхолтой хүмүүс ихэссэн. Өмнө нь тухайн айл өрхүүдийн гишүүд тогтмол завгүй ажилтай байдаг бол гэрээр нь явж санал асуулга, судалгаа явуулах нь төвөгтэй байдаг байсан. Гар утас ашиглаж судалгаа явуулж эхэлснээр хүмүүс интернэттэй орчинд л байвал хаанаас ч хамаагүй судалгаагаа өгөх боломжтой болсон нь давуу тал юм. 

Гар утас ашиглаж санал асуулга явуулахад дэлгэцийн жижиг хэмжээ болон интернэтийн хурд, салалтаас шалтгаалж буруу хариулт дээр дарах, өмнөх хариултууд нь хадгалагдахгүй байх зэрэг эрсдэлтэй байдаг. Мөн цаг хугацааны хувьд хэзээ хүмүүс тухтай санал асуулгаа бөглөх завтай байх вэ гэдгийг тооцоолох арга зүй хэрэгтэй байгаа. 

Түүнчлэн гар утас ашиглалт ямар байгаагаас шалтгаалж судалгаа бөглөх хурд нь янз янз байгаа юм. Хурдыг нэмэгдүүлэхийн тулд дарах товчийн байршлыг өөрчлөх зэргээр хүмүүст амар байлгах шинэчлэлтүүдийг хийж байна. Мөн QR кодоор шууд судалгаа руу ороод өөрийнхөө мэдээллийг өгснөөр өөрийн нэр, өрхийн мэдээлэл зэргээ шивж оруулах шаардлагагүй шууд танигдах байдлаар хийгдсэн байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top