x

Гэр хорооллын 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэртэй болгоно

НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, түүний ач холбогдлын талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүс нутаг хариуцсан суурин төлөөлөгч Лин Цаотай уулзаж, төслийн хэрэгжилт, цаашид хийх ажлын талаар санал солилцов.

Уг төслийн хүрээнд нарны эрчим хүчээр 76 айл өрхийн хэрэглээг хангах судалгаа болоод бусад холбогдох бэлтгэл ажлыг хангаж, суурилуулалтын ажлыг эхлүүлсэн байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах боломжтой гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.

НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Төвлөрсөн дулаанд холбогдоогүй гэр хорооллын оршин суугчид өвлийн улиралд 24 цагийн турш шахмал түлш түлж байна.

Гэр хорооллын 200,000 орчим өрх нүүрсэн суурьтай түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол хүчин зүйл бөгөөд энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд, тэр дундаа хамгийн эмзэг бүлэгт багтдаг эмэгтэй тэргүүнтэй өрхийн гишүүдийн эрүүл мэндэд томоохон аюул учруулж байна.

Агаарын бохирдол эрүүл мэндэд хор хохирол учруулдаг болох нь тоо баримтаар нотлогдсон бөгөөд энэ нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих үндэслэл болж байна. Цаашид энэхүү төслийг улам өргөжүүлэн, сэргээгдэх эрчим хүчний салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top