x

Дипломат эмэгтэйчүүдийн “Сайн санааны үйлс” өдөрлөг 24 дэх жилдээ боллоо

Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ээс Монгол Улс дахь Элчин сайдын яамдтай хамтран жил бүрийн намар зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг боллоо.

24 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулсан тус олон улсын хандивын өдөрлөгт Европын холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ-ын Элчин сайдын яам болон Тайландын Өргөмжит консулын газрынхан оролцов. Мөн эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 60 орчим нэгж оролцов. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны яамны төлөөлөл, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар гэр бүл, ажилтнуудын хамт, олон улсын байгууллагууд, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн төлөөлөл, Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд оролцож, улс орнуудын соёлын үйл ажиллагаатай танилцаж, бэлэг дурсгалын зүйлс худалдан авч, үндэсний хоолны амталгаа хийв. Энэ жилийн үйл ажиллагаанд Европын холбооны ТРАМ-экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуур, гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаа үндэсний гарааны бизнесүүд болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн байлаа.

Уг үйл ажиллагаагаараа цугларсан хандивын хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тодорхой төслүүдийг санхүүжүүлж сайн санааны үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ хувиараа аж ахуй эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж харилцан өгөөжтэй ажилладаг уламжлал тогтжээ.

“Сайн санааны үйлс” өдөрлөгийг нээж, Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон хэлсэн үгэндээ, “Клуб байгуулагдсаны 25 жилийн ойг өнгөрсөн оны тавдугаар сард тэмдэглэж, түүхээрээ бахархах, ирээдүйд энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн улам өргөн хүрээтэй ажиллах эрмэлзлэл хэвээр байгаа” хэмээн онцоллоо. Тэрбээр, “1998 оноос эхлэлтэй байгууллага маань өнөөдөр гишүүнчлэл болон оролцогчдынхоо хүрээллийг тэлсэн. Энэ жилийн үйл ажиллагаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо маш их байна. Оролцогчдын тоо өмнөхөөсөө хоёр дахин их болсон. Ялангуяа Монголын талын оролцогч ихэд нэмэгдсэн нь энэ жилийн гол онцлог юм” гэв.

Клубийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж “Сайн санааны үйлс” өдөрлөг нь олон нийтийн хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг болсныг зохион байгуулагчид нь дурдаж байв. Тус клуб өнгөрсөн хугацаанд эмзэг, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг 100 гаруй төслөөс тавыг нь 2023-2024 онд  хэрэгжүүлсэн байна.

Өдөрлөгт хүндэт зочноор оролцсон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Суурин зохицуулагч  Тапан Мишра клубийн нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагааг чин сэтгэлээсээ, тууштай хэрэгжүүлж ирсэнд талархал дэвшүүлэхдээ, “Монгол Улсын гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубийн 24 дэх удаа зохион байгуулсан “Сайн санааны үйлс" олон улсын өдөрлөг нь дэлхий нийтэд сайн үйлсийг түгээх, олон улсад цөөнгүй асуудал байгаа энэ цаг үед хүн төрөлхтний сайн сайхны төлөөх цагаа олсон үйл явдал боллоо. Үүнийг зохион байгуулсан монголын эмэгтэйчүүдийн дипломат клубдээ баярлаж байна. Уг санаачилга нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, зорилгод нийцсэн үйл ажиллагаа болж эмэгтэйчүүдийн үүрэг нийгэмд хичнээн чухал болохыг харуулж байна” гэв.

Өдөрлөгийн үеэр Монголын соёлын өв болсон, “Өлзий” хээн урлалын талаар гар урлаачид танилцуулав. 660 сампингаар холбосон энэхүү бүтээл нь 3350 торго, өөдөс зүүсэн бөгөөд 55 хэсгээс бүрджээ.

"Өлзий" хээ нь 5.72х4.45 см хэмжээтэй ба үүнийг урлахад Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг болон гадаадын 18 орны нийт 70 орчим үйлчин оролцжээ.  Баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлгэддэг учиртайг тодруулан олны сонорт хүргэлээ. Мөн  Монгол, Лаос, Орос хүүхэд залуучууд, уран бүтээлчид ая дуугаа өргөж, Лаос, Японы Элчин сайдын яамнаас эх орноо видеогоор сурталчилж, япон хүүхдүүд “Мочи-Цүки” хэмээх будааны боов хийж үзүүлсэн нь олны сонирхлыг татав. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 24 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 28 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 51 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 58 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 20 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 28 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 51 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top