x

АНУ-ын ногоон картын 2026 оны бүртгэл аравдугаар сарын 2-нд эхэлнэ

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөр нь АНУ-д цагаачлагчдын тоо бага байгаа улсын шаардлага хангасан иргэдэд АНУ-ын цагаачлалын виз мэдүүлэх боломжийг олгодог. Хөтөлбөрийн 2026 оны бүртгэл 2024 оны 10-р сарын 2-ноос 11-р сарын 5-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Энэхүү хөтөлбөрөөс жил бүр 50,000 хүртэлх цагаачлалын визийг шаардлага хангасан хүмүүст олгодог. Бүртгэлийн ерөнхий шаардлага нь:

  • АНУ-д цагаачлагчдын тоо бага байгаа улсын иргэн байх;
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл шаардлагад нийцэх ажлын туршлагатай байх шалгуур болно.

“АНУ-ыг хүчирхэг болгож буй гол онцлогуудын нэг нь олон үндэстнийг нэгтгэсэн байдал юм. Үүнийг бататгаж Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр дэлхийн өнцөг булан бүрийн иргэдэд АНУ-д цагаачлах боломжийг олгодог. Хөтөлбөрт бүртгүүлэхэд үнэ төлбөргүй, хялбар байдаг хэдий ч бүртгэлээ эхлэхээс өмнө зааврыг бүрэн уншиж танилцахыг зөвлөе!”

Хөтөлбөрийн 2026 оны ээлжит бүртгэл 2024 оны 10-р сарын 2-ны өдөр АНУ-ын зүүн бүсийн цагаар (Eastern Daylight Time) үдийн 12.00 цагт нээгдэнэ. Зөвхөн “dvprogram.state.gov” цахим хуудас нь хөтөлбөрт бүртгүүлэх цорын ганц арга юм. Бүртгэлийн хугацаанд хуулийн дагуу нэг хүн нэг л удаа бүртгэл үүсгэх эрхтэй. АНУ-ын Төрийн департаментаас дэвшилтэт технологи ашиглан бүртгэлийг шалгадаг бөгөөд тухайн жилд нэгээс илүү бүртгэл үүсгэсэн тохиолдолд шууд хасагддаг. Хөтөлбөрийн зааврыг travel.state.gov/dv цахим хуудаснаас уншиж, судлах боломжтой.

Тус хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч хураамжгүй. Бүртгүүлэх гэж буй хүмүүст визийн зөвлөгөөний төв, агентлаг гэх мэт ямар нэг зуучлалын байгууллагаас тусламж авалгүй, өөрсдөө бүртгэлийн маягтаа бөглөхийг зөвлөж байна. Хэрэв танд хэн нэгэн тусалж байгаа бол бүртгүүлэх үед хамт байж, бүх асуултад үнэн, зөв хариулж байгаа эсэхийг шалган, бүртгэлийн төгсгөлд гарч ирэх баталгаажуулалтын дугаарыг өөрөө хадгалж авна уу.

Хөтөлбөрийн шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана. Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилах оролдлого болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо тогтоодоггүй.

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөр нь Монгол Улсын иргэдэд АНУ-д цагаачлах боломжийг олгосоор ирсэн бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 11,000 орчим Монгол Улсын иргэн, 16,800 орчим гэр бүлийн гишүүдтэйгээ хамт сугалаанд оролцсон байна. Тус улсаас 2011 оноос хойш 1,200 гаруй иргэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хууль ёсны дагуу цагаачилсан байна.

2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрт (ногоон карт) бүртгүүлэх 10 зөвлөгөө:

ЗӨВЛӨГӨӨ 1 – Та travel.state.gov/dv цахим хуудас дахь зааварчилгаатай танилцаж өөрийгөө шаардлага хангах эсэхээ шалгана уу. Шаардлага хангаагүй бол БҮҮ бүртгүүлээрэй.
• ЗӨВЛӨГӨӨ 2 – ЗӨВХӨН dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлнэ үү. Энэ нь бүртгэлд хамрагдах цор ганц зөв арга тул бусад хуурамч цахим хуудас болон луйврын үйл ажиллагаанд хууртагдахаас болгоомжилно уу.
• ЗӨВЛӨГӨӨ 3 – Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч ХУРААМЖГҮЙ. Таныг мөнгө төлвөл сонгогдох магадлалыг тань дээшлүүлнэ, эсвэл бүртгэлийн маягт үнэгүй бөглөж өгнө гэх хүмүүсээс болгоомжилно уу.
• ЗӨВЛӨГӨӨ 4 – Хөтөлбөрт бүртгүүлэх маягтаа өөрөө бөглөж дуусгаарай. Учир нь зарим виз зөвлөгөөний төвүүд бүртгэлийн баталгаажуулалтын дугаарыг нууцаар хадгалж тухайн хүн хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд их хэмжээний мөнгө нэхэмжлэх, эсвэл хууль бус үйлдлүүдийг шаардах тохиолдол гардаг.
• ЗӨВЛӨГӨӨ 5 – Бүртгэлд зөвхөн сүүлийн зургаан сарын дотор авхуулсан зураг ашиглана уу. Хуучин зураг ашиглавал хөтөлбөрөөс хасагдана.
• ЗӨВЛӨГӨӨ 6 – Нэг хүн НЭГ л бүртгэл үүсгэх эрхтэй. Хөтөлбөр зарласан тухайн жилд үндсэн бүртгүүлэгч хоёроос дээш удаа бүртгэлд оролцвол хасагдана.
• ЗӨВЛӨГӨӨ 7 – Бүртгэлдээ хуууль ёсны эхнэр/нөхөр болон 21-ээс доош насны гэрлээгүй бүх хүүхдүүдээ таньтай хамт цагаачлах эсэхээс үл хамааран оруулах шаардлагатай. Та хөтөлбөрт сонгогдсон хэдий ч таны бүртгэлд алдаатай эсвэл дутуу мэдээлэл байвал хөтөлбөрөөс хасагдахыг анхаарна уу.
• ЗӨВЛӨГӨӨ 8 – Өөрийн бүртгэлийн баталгаажуулалтын дугаараа хадгалж аваарай. 2025 оны 5-р сард та зөвхөн энэ дугаараар өөрийгөө сонгогдсон эсэхийг шалгах боломжтой.
• ЗӨВЛӨГӨӨ 9 – Сонгон шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана. Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилан болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо барихгүй.
• ЗӨВЛӨГӨӨ 10 – Хөтөлбөрт сонгогдсоноор та визийн ярилцлагад орох эсвэл виз авна гэсэн баталгаа биш гэдгийг санаарай. Тус хөтөлбөрөөс аль болох олон хүнд виз олгохын тулд нийт олгох боломжит визийн хяналтын тооноос илүү хүн сонгогддог. Иймд бүх сонгогдсон хүнд виз оногдохгүй байх боломжтой.

Илүү мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албатай дараах шугамаар холбогдож авна уу:
paspress@usembassy.mn |+976 7007-6001

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 24 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 28 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 51 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 58 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 20 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 28 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 51 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top