x

ГССҮТ-д өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг нэвтрүүллээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс Тайванийн “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулсан байна. 

Тус төвийн салбар эмнэлэгт суурилуулсан энэхүү төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт тавих, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаарх сургалтад ГССҮТ-ийн эмч, сувилагч, техникч зэрэг нийт 18 ажилтан хамрагдав. 

ГССҮТ-өөс 2016 онд Тайванийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтарсан сургалт хийж эхэлснээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Тайванийн эмнэлгүүдэд сургаж чадавхжуулах болсон байна.

 

 

Тэгвэл энэ удаа Тайванийн “Tri-Service” эмнэлгийн M.D.PhD Shan Yueh Chang болон M.D. PhD Chih-hao Shen тэргүүтэй эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй хоёр баг Монголд ирж ажиллан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологийн зааварчилгаа, эмчилгээний арга зүйн талаарх ажлын байрны сургалтыг хийж, хамтын үйл ажиллагааг өргөжүүллээ.

Барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь гэмтлийн гаралтай архаг хэмжээний том шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад өвчлөлийн үед эд, эсийн түвшинд хүрч үйлчлэх, эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологи юм.

Эх сурвалж: ГССҮТ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 5 цаг 38 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 42 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 5 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 12 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 6 цаг 34 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 42 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 5 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top