x

Б.Мөнх-Эрдэнэ: Өвөлжилтийн бэлтгэл, давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Б.Мөнх-Эрдэнэ:

-“Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд 5500 тонн давс, 7000 тонн бодис хэрэглэсэн. Уг хэмжээнд тохируулан энэ оны давс, бодисын нөөцлөлтийг тооцож буй. Өнөөдрийн байдлаар 5500 тонн давс, 4000 тонн бодис нөөцөлсөн. Дараагийн шатны нөөцлөлт худалдан авалтын болон тээвэрлэлтийн шатдаа явж байна. Давсны нөөцлөлтийг дотоодоосоо бүрэн хангана. Мөн энэ онд бодисын нөөцлөлтийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс авах бөгөөд тухайн бодис нь экологид ээлтэй, зам талбай болон байгууламжид идэмхий чанар багатай байх шаардлага тавин, худалдан авалт хийж байна” гэв.

УБЗАА-наас өнгөрсөн долоо хоногт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд нийт 37 байгууллагын 1000 гаруй зам талбайн үйлчлэгч оролцсон бөгөөд энэ үеэр 300 гаруй машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангажээ. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд машин техникийн бэлэн байдал 30-40 хувь нэмэгдсэн нь хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийсэнтэй холбоотой. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар тус салбарын ажилчдын цалинг 1000 ам.доллар хүртэлх хэмжээгээр нэмсэн нь тогтвор, суурьшилтай ажиллах хүний нөөцийг бүрдүүлж, машин техник нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг тоог нэмэгдүүлсэн гэдгийг онцоллоо. 

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 5 цаг 37 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 41 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 4 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 11 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 6 цаг 33 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 41 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 4 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top