x

Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ?

АНУ-ын Йелийн болон Бэйлорын их сургуулийн сэтгэл зүйчид ямар шинж тэмдгээр хүнийг хатуу чанга гэж тодорхойлдгийг  тогтоож, тэр сөрөг хэллэг яагаад эерэг утгатай болсныг тайлбарлажээ.  Бидний чанга шазруун гэдэг шиг англи хэлний badass хэллэг олон янзын утгатай. Хэрхэн хатуу чанга болохыг тайлбарлаж өгсөн судалгаа PsyArXiv порталд нийтгэгджээ.

Вadass нь хэрхэн хөрүүлэгдэх вэ: утга санаа ба орчин цагийн хэрэглээ

Учир зүйн /логика/ болон сэтгэл зүйн мэргэжилтнүүд өөрийн судалгаанд яагаад энэ энэ ойлголт болон үг анхаарагдах болсныг хэлэв.

Тэд сайн эрээр нийгэм нь тодорхойлогддог жишээг авчээ. Тийм хүний тоонд  жишээлбэл боксчин Майк Тайсон орж болох талтай. Тухайлбал, тэр хүчтэй  том, аймгийн сүртэй харагдана. Түүнийг  хатуу эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Английн badass үгийг апартеид ба тэгш бус эрхийн төлөө  тэмцэн эр зориг гаргасан  Нельсон Мандела зэрэг хүмүүсийг тодорхойлохдоо ашиглаж болно. Эсвэл Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай эмэгтэйчүүдийн боловсрох эрхийн төлөө тэсвэртэй зогсдогоороо хатуу хүн болно.

Англи  хэлний толь бичигт энэ үгээр жишээлбэл, тэнгисийн явган цэрэг мөн өөрийн хөгжмөөр  сэтгэгдэл төрүүлсэн гитарчдыг  нэрлэдэг. Харин Рэндом Хаусын «Америкийн сленгийн түүхэн толь бичигт (сленг гэж үгийн цуглуулга эсвэл өмнө тогтсон үгнүүдийг янз бүрийн бүлгийнхэн шинэ утгатайгаар хэргэлдэг хэллэг юм. Жишээлбэл “амбаардах” гэсэн хэллэг байна)» (1994)  энэ үг нь сөрөг агуулгатай хоёр үгний нийлбэр утгыг илэрхийлнэ гэсэн байв. «Лут, мундаг» гэдгээс гадна «аюултай, эрээ цээргүй хүн, хулиган, сахилгагүй, дургүй хүргэсэн» гэх  санааг гаргах  авч  нэг үед Вadass нь «аюултай ба ухаангүй дайрдаг “хатуу амьтан” санаагаа олжээ.

Үгийн эсрэг тэсрэг өнгө аяс:

Үг судлаачид тэмдэглэснээр, энэ үг «та бусдын эсрэг зогсохоор хүчтэй» гэх санааг гаргаж байгаа юм байна. Бусдын эсрэг зогсож, үнэнийг хэлэхээс айдаггүй, өөрийн сонирхлын төлөө байгаа хувь хүнийг яагаад муу эр гэх билээ, жинхэнэ хатуу эр биш үү гэсэн нөгөө эерэг утгыг гаргаж буй.

Хэнийг жинхэнээр “хатуу самар” гэх вэ?

Эрдэмтэд тэр хэллэг нь үнэн хэрэгтээ юуг заадаг ба түүнд яагаад янз бүрийн хүмүүс таардгийг тогтоохоор шийдсэн байв. Ингээд судалгаандаа 2200 хүнийг хамруулан янз бүрийн туршилт, шүүлэг авчээ. Тэдэнд зохимол баатартай бичлэгийг үзүүлэг сүрлэг байдлыг нь үнэлүүлэв. Энэ томъёог тодорхойлоход тохирох тэмдэг нэрүүдийг тэднээр гаргуулж үзжээ.

“Сайн эрийн” шинжийг тодорхойлоход хамгийн тохирох үгнүүд:
•    айдаггүй,
•    тэсвэртэй,
•    жинхэнэ,
•    сайн,
•    өөртөө итгэлтэй,
•    зоригтой,
•    бие даасан,
•    эерэг,
•    чадвартай.

"Байцаалтын" үр дүнд хүмүүс үнэлгээг хийхдээ гадаад төрх ба дотоод тэнхээг нь харж үздэгийг харуулав. Гадаад шинж  нь  биеийн хүч чадал,  өндөр том галбир мөн догшин ширүүн төрхөөр  харагдана. Дотоод тэнхээ нь тэсвэр хатуужил, нийгмийн дарамтыг туулахдаа ёс зүйг барьдаг, хүнд хүчир  зүйлээс шантардаггүйгээр харагддаг байна.

Тиймээс зарим нь  гадаад төрхөөрөө, нөгөө хэсэг нь дотоод шинжээрээ, хамгийн хатуу нь нөгөө хоёрыг хамруулан таарч байдаг. Үүгээр л  энэ томъёолол нийгмийн янз бүрийн хүнд таарч тохироод байгаа юм.

Үг нэмэрлэхэд,

Ер нь бол монголчууд бидэнд  янз бүрийн хэллэгийг  амьдралдаа төдийлөн  хэрэглээд байсангүй. Нэр хоч өгсөн нь зөвхөн хувь хүнд зориулагдаад, нийтийн амны хэллэг болсон нь цөөн. Гадаад ертөнцтэй ихээхэн холбогдоод, сууриншаад ирэхээр янз бүрийн хэллэгийг хэрэглэх нь ихсэв. Брюс Уиллисийн киноны  дараа “хатуу самар” гэсэн хэллэг гарсан ч газар аваагүй.

Хамгийн ихээр бид “хулиган” үгийг нийтлэг болгон сахилгагүй бүгдийг дуудах болсон нь саяхнаас. Уул нь тэр үг хоёр зууны өмнө байсан английн  гэр бүлийн Хулиган гэсэн овог ба тэдний нэг болох догшин эр уушийн газарт “хэтрүүлсэн” хүмүүсийг хөөн гаргадаг ажилтэй байсан гэдэг. Ингээд л ширүүн догшин хүмүүсийг "хулиган" гэх болсон түүхтэй.

Манайд ХХ зууны хэллэг болсон  нэг орос үг бий. Нөгөө “П...” гэх. Тэр үгээр хараана, өхөөрдөнө, үнэлнэ,  шагшина, бахархана, таашаана... Ер нь л манай түүхэнд “сайн эр” гэсэн утгаар хамгийн ихээр дэлгэрч, сайн мууг үл хамааран хэлж иржээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 7 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 11 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 34 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 41 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 3 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 11 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 34 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top