x

1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 1 сарын 9-нийг хүртэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 13 аймгийн нийт 1277 ахмадыг хамруулсан энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

  • 137 сайн дурын оюутан, залуус, ахмад хүмүүсийг сургагч багшаар бэлтгэсэн.
  • Ахмадуудад өдөр тутамд хэрэгцээтэй цахим ур чадваруудыг зааж, залуу болон ахмад үеийн харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулсан.

Сургалтын агуулга

Ахмадуудад суурь болон ахисан түвшний дараах ур чадваруудыг заасан:

  1. Суурь түвшин:

    • Ухаалаг гар утасны хэрэглээ, интернэтийн ашиглалт.
    • Gmail, Google хайлт, Google Calendar, Google Photos ашиглах.
    • Сошиал медиа аппликейшн ашиглах, онлайн дуудлага хийх.
    • Төрийн үйлчилгээний аппликейшн (И-Монгол, И-Кидс).
    • Банкны аппликейшн ашиглах, төлбөр тооцоо хийх.
    • Контент бүтээх, зураг, бичлэг засварлах.
  2. Ахисан түвшин:

    • Google Maps, Google Drive ашиглах.
    • Цахим гарын үсэг, Zoom, Telegram хэрэглэх.
    • Кибер аюулгүй байдал, давхар шатлалт хамгаалалт.
    • E-Business, И-Баримт, И-Татвар, И-халамж.
    • Компьютер дээр Word, Excel, PowerPoint ашиглах, 10 хуруугаар шивэх.

Гарын авлага

160 хуудастай “Ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” ном боловсруулан сургалтад хамрагдсан ахмадуудад тараасан нь хэрэгцээт ном болж чаджээ.

Хамтран ажилласан байгууллагууд

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Боловсролын Ерөнхий Газар, Монголын Ахмадын Холбоо, Юнител групп, Скайтел групп, И-Монгол академи зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.

Энэхүү хөтөлбөр нь ахмадуудын өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөхөөс гадна үе хоорондын цахим ур чадварын ялгааг арилгахад чухал хувь нэмэр оруулсан юм.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 21 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 25 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 48 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 55 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 17 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 25 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 48 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top