x

Э.Батцэцэг: Нийслэлд 600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэгээс сайжруулсан шахмал түлшний нөөц болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэрхэн хангасан бэ?

-Нийслэлийн Засаг даргын 382 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн бэлтгэсэн. 2021 оны галлагааны улирлаас өмнө 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх зорилт тавьснаас 52 мянган тонныг нь бүрдүүлчихээд байна. Нийслэлд 20 орчим агуулах түрээслэн нөөцөө хадгалж байгаа. Агуулахын хувьд машин ороод түлшээ ачиж, буулгах боломжтой, бороо, цасны чийг нэвтрэхгүй, агааржуулалт сайтай байх ёстой. Түлш нөөцлөлтөд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол  хяналт тавьдаг.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар чиглэлийн хяналт тавьдаг вэ?

-Түлшийг стандартын дагуу хадгалж буй эсэхэд хяналт тавьдаг. Түлшийг 16 үеэр өрж, хадгалдаг. Хэт өндөр, таазанд тултал өрвөл доогуур тавьсан түлш хагарч, бутрах, түлэхэд хүндрэл үүсдэг. Стандартын шаардлага хангаагүй түлш түлбэл галлагааны үед эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж байгаа.

-Борлуулалтын цэг хэр хүртээмжтэй байгаа вэ. Иргэд заавал борлуулалтын цэгээс худалдаж авах уу. Эсвэл агуулахад ойр айлууд агуулахаас авч болох уу?

-Борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК хариуцан ажиллаж байгаа.  Өнгөрсөн онд ч мөн тус компани хариуцсан. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 3-наас эхлэн судалгаа явуулж, нийтдээ 600 гаруй цэгт борлуулалт хийхээр болсон. Агуулахын хувьд нөөц бүрдүүлж, хадгалах  зориулалттай учир шууд худалдах боломжгүй. Тиймээс иргэд борлуулалтын цэгээс худалдаж авах учиртай.

-Өнгөрсөн онд сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж хэр байсан бэ?

-2019-2020 оны хувьд бид 75-90 мянган тонн түлшний нөөц бүрдүүлж, хангалттай нөөцтэй, өвлийг өнтэй давсан.

-Сайжруулсан шахмал түлш илч сайтай ч  долоо хоногт зургаан шуудай нүүрс хараахан хүрэлцэхгүй байна гэсэн саналыг иргэд хэлж байсан. Түлшний хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юү?

-Сайжруулсан шахмал түлш илчлэг сайтай. Түүхий нүүрснээс хоёр дахин их илчлэгтэй. Өглөө галлаад орой болтол дулаанаа барих боломжтой. Гэхдээ айл өрхүүдийн дулаалгаас бас шалтгаална. Гэр, байшин нь дулаан алдагдалтай бол үр дүн муутай байх нь мэдээж. Харин зургаан шуудай нүүрсийг нэмэгдүүлэх  тухайд “Таван толгой түлш” ХХК-д асуудлаа тавьж шийдүүлэх юм.  

-Өвөл их хүйтэрвэл шахмал түлшний нөөц хэр байх бол?

-Сайжруулсан шахмал түлшний нөөцийг 60 мянган тонн орчимд байлгаж чадвал ямар ч хүйтэнд ажрахгүй.   Тэгэхээр 60 мянган тонн түлш нөөцөлбөл эрсдэл үүсэхгүй.

-Сайжруулсан шахмал түлш түлдэг айл өрхүүд өвлийг өнтэй давахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Юун түрүүнд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг анхаараад, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг сайн хангах ёстой. Галлагаа эхлэхээс өмнө “Өнтэй өвөлжье” аяныг зохион байгуулсан. Тэрхүү өдөрлөгөөс сайжруулсан шахмал түлшний зөв галлагаа, дулаан алдагдлын талаар мэдээлэлтэй болсноос гадна сэргээгдэх эрчим хүч, хийн халаалт, утаа бууруулах төслүүдийн талаар мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна.

-Борлуулалтын цэгийн ажиллагааг хэрхэн хянах вэ?

-Борлуулалтын цэгийн хувьд ид ачааллын үед түлш тасалдах тохиолдол мэр сэр гарч иргэд бухимдах нь бий. Тээвэрлэлт, түгжрэлээс гадна машин механизмын эвдрэл, гэмтэлтэй холбоотой гомдол, санал гардаг. Тиймээс энэ мэт эрсдэл, алдааг давтахгүй байхаар ярилцаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top