x

Автобусны буудлуудад ариутгал, цэвэрлэгээ хийх ажил ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ

“Ковид-19” халдварын цар тахалтай холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна.

Халдварын тархалт нэмэгдэх үеэр буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын 30-ныг хүртэл хийсэн автобусны буудлын хөөстэй угаалга, ариутгалын ажил энэ сарын 1-нээс дахин эхэлсэн юм.

Тодруулбал, хичээл сургууль эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж буйтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд автобусны буудлуудад ариутгал, цэвэрлэгээ хийнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 329 автобусны буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Нийслэлд байдаг 1,000 гаруй автобусны буудалд судалгаа хийн, хүн олноор зорчдог, хөдөлгөөн ихтэй 329 автобусны буудлыг сонгон, цэвэрлэж байна. Үүнд мэдээж хотын төв, хотын зах, гэр хорооллын бүс нутгууд дахь автобусны буудлууд багтсан. Цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж буй байгууллагууд есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 4-5 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1,426 автобусны буудлыг цэвэрлээд байна” хэмээв.

Гүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтой. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсад хэрэглэж болох зориулалтын цэвэрлэгээ, ариутгалын бодисыг хэрэглэдэг бөгөөд хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй талаар албаны хүн онцолж байв.

Чингэлтэй дүүргийн автобусны буудалд “Гантуяа” ХХК-ийн ажилчид хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байлаа.

Ажилтан Б.Чандмань-Эрдэнэ “Манай компани замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан өдөрт 10 орчим автобусны буудалд хөөстэй цэвэрлэгээ хийж байна. Ингэхдээ автобусны буудлын талбай, хогийн сав, зорчигчдын суух сандалд хөөстэй цэвэрлэгээ хийгээд хлораминтай усаар давхар ариутгадаг.

Ариутгал, цэвэрлэгээ хийхэд дургүйцэж буй иргэд цөөн байна. Цэвэрлэгээ, ариутгалын ажлыг бүх нийтийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа тул иргэн та хүлээцтэй хандаарай” хэмээн уриалсан юм.

Автобус хүлээн зогсох иргэд ч ариутгал, цэвэрлэгээг халдвар нэмэгдэн, улирлын томуу эхэлж буй энэ цаг үед чухал ач холбогдолтой ажил хэмээж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top