x

Эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулж, биеийн байдал нь нэн хүндэрсэн өвчтөнүүдийг ч авахгүй байна гэв

Манай улсын хүн амын дунд коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хүнд өвчтөний тоо өссөөр байна. Тодруулбал, биеийн байдал нэн хүнд 384, хүнд 2167, хүндэвтэр 7026 хүн байгаа гэх мэдээлэл бий. Улмаар халдвараар өвчилсөн иргэдэд эмнэлгийн ор олдохгүй, тусламж үйлчилгээ авч чадахгүй зэрэг асуудал үүссээр байна.

Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдлыг учирлаж, ЭМЯ-ны гадна эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Тэрээр “Ковидтой иргэдийг хүлээж авах ор байтугай шал ч алга. Эмч хүнийхээ хувьд орны хүртээмж байхгүй гээд иргэдээ нүдэн дээрээ үхүүлж чадахгүй” хэмээсэн юм. Тэгвэл ЭМЯ-ны зүгээс эмнэлгийн орны хүрэлцээ хангамжийн талаар хэлэхдээ “Ор дэлгэх гэдэг дээр та бүхэн маш сайн ойлгоорой. Хамгийн гол нь эмнэлгийн орон дээр нь ажиллах эмч, мэргэжилтнүүд байхгүй гэдэг болгоомжлол байгаа юм. Яагаад гэхээр эмч нарыг нэг өдөр бэлдэхгүй. Маш удаан хугацаанд бэлддэг. Өнөөдөр манайд байгаа эмч нар таазнаасаа хэтэрсэн, ачаалалтайгаар ажиллаж байгаа” гэх тайлбарыг өгсөн юм.

Ковидын нөхцөл байдлын талаар Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатараас тодрууллаа.

"Эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулж, биеийн байдал нь нэн хүндэрсэн өвчтөнүүдийг ч авахгүй байна"

-Ковидын халдвар буурахгүй, харин ч эсрэгээрээ өвчлөл улам нэмэгдсээр байна. улмаар хүндээр өвчлөх иргэдийн тоо өсч, амь насаа алдах эрсдэл бий болоод байгаа. Гэвч эмнэлгийн орны хүрэлцээ хангамж байхгүй гэх шалтгаанаар иргэдийг буцаадаг асуудал манай эрүүл мэндийн салбарт үүсээд байна л даа. тиймээс ч таны хувьд өнгөрсөн долоо хоногт ЭмЯ-ны гадна эсэргүүцлээ илэрхийлж, бодит нөхцөлийн талаар мэдээлэл өгсөн байх?

-Өнөөдөр коронавирусийн нөхцөл байдал үнэхээр хүнд боллоо. Ийм ч учраас холбогдох албаны хүмүүст нь яг л бодит байдлыг хэлж, учирласан. Ямар ч байсан нэг удаа учир байдлаа үнэнээр нь хэллээ. Иргэдийн амь настай холбоотой энэхүү асуудалд арга хэмжээ авч, тодорхой хариу шийдэлд хүрнэ гэж найдаж, хүлээж байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарынхан маань ачаалалтай, эмч ажилчдын дутагдалтай, орны хүрэлцээ хангамж муутай ажилласаар байгаа. Гэхдээ хамгийн гол нь үүссэн хүнд нөхцөл байдалд тодорхой зохион байгуулалт хэрэгтэй. Энэ чинь хүмүүсийн амь настай холбоотой асуудал шүү дээ.

-Эмнэлэгт ор олдохгүй учраас хүнд өвчтөнүүдээ түргэний машины аппаратаар аргацааж байгаа дүр зураг харагдсан. Тэгэхээр эмнэлгийн ор дэлгэх хүрээнд салбарын яамны зүгээс танд тодорхой хариу өгсөн болов уу?

-Одоогоор ЭМЯ-ны хүмүүсийн шийдвэрийг л хүлээж байна. Ер нь эмч хүн гэдэг чинь өвчтөнийхөө амь насыг аврахын төлөө тэмцэнэ үү гэхээс, алдахыг бодохгүй шүү дээ. Тиймээс ч арга барахдаа ЭМЯ-ны гадна өвчтөнүүдтэйгээ очиж нөхцөл байдлыг учирлаж тайлбарласан минь тэр. Салбарын яамнаас тодорхой шийдвэр гартал хэсэг хугацаанд хүлээе. Харин ийм нөхцөл байдал үргэлжилсээр, ард иргэдийг хүндрүүлбэл өвчтөнүүдийнхээ төлөө дахиад тэмцэнэ. Цаашдаа хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэх орны хүрэлцээ хангамжид анхаарна гэдэгт найдаж байгаа. Миний хувьд яамны хариуг хүлээж байгаа учраас дэлгэрэнгүй ярилцлага өгөх боломжгүй байна.

"Өдөрт хамгийн багадаа 150 хүн түргэвчилсэн шинжилгээ өгснөөс 135 хүний шинжилгээ эерэг гардаг" 

Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчтэй /нэрээ нууцлахыг хүсэв/ ковидын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Манай улсын хүн амын дунд “Ковид-19” вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачаалал нэмэгдсэн. Гэвч хүнд өвчтөнүүдэд ор олдохгүй байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байгаа байх. Танай Өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал ямар байна вэ?

-Өрхийн эрүүл мэндийн төв маань ачаалал ихтэй байгаа. Манайх чинь Баянзүрх дүүргийн бусад өрхийн эмнэлгийг бодоход хамгийн их хүн амтай. Тодруулбал, зөвхөн манай хороонд гэхэд л нийт 28 мянга гаруй хүн оршин суудаг. Баянзүрх дүүргийн байнгын оршин суугч нь 17371, харин түр оршин суугч нь 3132 байна. Харин манай хороонд нийт 20 гаруй мянган хүн амд найман эмч ажилладаг. Одоо 20 мянгад яг амбулаторийн үзлэгээр 2-3 эмч л үзэж байна. Ингээд “ойрын хавьтал болчихлоо, шинж тэмдэг илрээд байна” гэж маш олон хүн орж ирдэг. Тодруулбал, өдөрт хамгийн багадаа 150 хүн түргэвчилсэн шинжилгээ өгснөөс 135 нь эерэг гардаг. Эерэг гарсан тохиолдлууд тандалтынхаа программ руу шууд ороод ирнэ шүү дээ.

Улмаар ойрын хавьтлаар бүртгэгдсэн учраас маргаашийн эмчийн үзлэг 50-60 хүнээр нэмэгддэг гэсэн үг. Харин өдөрт 15 хүнээс PCR шинжилгээ авна гэсэн заалттай учраас архаг хууч өвчтэй, өндөр настай, жирэмсэн эх, хүүхдээс шинжилгээ авч байгаа.

-Хүндэрсэн өвчтөнүүдэд эмнэлгийн ор олдож байна уу. Энэ тал дээр хүрэлцээ хангамж ямар байгаа бол?

-Ор огт олдохгүй байгаа. Эмнэлгийн ачаалал өндөр цэгтээ тулсан учраас ч тэр үү өвчин нь хүндэрч, биеийн байдал нь хэцүүдсэн хүнийг ч авах боломжгүй болчихоод байгаа. Улмаар иргэд маань бухимдана. Уг нь Өрхийн эмч нар маань эмнэлэгт хэвтүүлэхийг боддог ч болдоггүй. Аль эмнэлэгт нь орны хүрэлцээ байна гэж 103 тусгай дугаарын утас руу яриад ч олддоггүй. Биеийн байдал нь хүндэрсэн иргэд яалт ч үгүй уур бухимдалтай орж ирдэг. Үнэхээр боломжгүй, болохгүй байгаа зүйлийг биднээс их шаарддаг л даа. Түүнчлэн 160 мянгын эмчилгээний багцтай холбоотойгоор иргэдийн зүгээс шүүмжлэл ирж байгаа.

-Эмнэлгийн ачаалал хэдэн сараас хойш хамгийн оргил үедээ хүрч нэмэгдсэн бэ?

-Ерөнхийдөө наадмын амралтын дараа буюу наймдугаар сарын 20-иос хойш ковид ихэссэн шүү дээ. Улмаар эмч нар амралтгүй ажилласан. Сүүлдээ эмч, эмнэлгийн ажилчид нь өөрсдөө өвдөж эхэлж байгаа юм л даа. Манайхаас л гэхэд ихэнх нь өвдсөн.Тэгээд өвдсөн нь гэртээ эмчилгээ хийлгэнэ. Харин үлдсэн эмч нар нь өвдсөн нэгнийхээ ажлыг нөхөж хийнэ. Манай Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэхэд л нийтдээ 7-8 хүн өвдсөн байна. Ингээд ажилчдад төвлөрөх ачаалал нэмэгдсэн гэсэн үг. Бид нар ковидоос гадна эргэлтээр явна, нярай хүүхдүүдээ үзнэ, амбулаторийн үзлэгээ хийнэ.Тодруулбал, хоёрхон эмч 20 гаруй мянган өрхийн хүн амыг үзэж байна шүү дээ. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарт маань хүний нөөц хомс болж байна, ажилчид нь өвдөж байгаа.

-Сүүлийн үед залуу эмч нар ажлаасаа гарч байгаа талаар мэдээлэл бий?

-Цалин хангамж бага, илүү цагаар ажиллана. Дээрээс нь нялх хүүхэдтэй болохоор эрсдэл их байна. Бид нар амралтын өдөр ч ажилладаг. Дахиад л тандалтын үзлэг, ойрын хавьтлын шинжилгээ, вакцины цэг дээр ажиллана гэх мэтчилэн. Ажлын цаг их байгаа болохоор эмч ажилчдын сэтгэл зүйн асуудал давхар хөндөгдөж байна.

-Та түрүүн хэлэхдээ ковидын эмчилгээний багцын талаар дурдсан. Энэ талаар тодруулбал?

-Иргэдийн зүгээс “Энэ 160 мянган төгрөгийн багц биш байна” гэсэн шүүмжлэл ирдэг. Гол нь үүнд эмч, эмнэлгийн ажилчдын хувцас хэрэглэл, бензиний зардал, цалин хөлс бүхий л зүйл орж байгаа юм л даа. Тэрийг ерөөсөө ойлгохгүй. Ерөнхийдөө ковидын багцын санхүүжилт нь ерөөсөө ороогүй байгаа. Цаанаас санхүүжилт орж ирээгүй учраас манай эрүүл мэндийн төвөөс эм тариагаа дандаа зээлээр татаж авдаг. Ерөнхийдөө эмийн компаниудад маш их өр зээлтэй болоод байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top