x

Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөлөө

Махатма Гандигийн мэндэлсний 152 жилийн ойд (1869-1948) зориулан Энэтхэг улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-наас Улаанбаатар хотын Махатма Гандийн гудамжинд ёслолын ажиллагаа зохион байгуулж, Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ.

Ковидын тахлын хохирогчид болон дэлхийн энх тайвны төлөө нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлсний дараа Гандантэгчинлэн хийдийн Хамба Номун хаан, Элчин сайд М.П Сингх, Энэтхэг-Монголын парламентын найрамдлын бүлгийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нар цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Дашчойлин, Петүб хийдийн Хамба Лам нар, Энэтхэг судлалын төвийн захирал О.Нямдаваа, Монгол Улсаас Энэтхэгт суух Элчин сайд асан Г.Ганболд нар оролцов. Ковидоос урьдчилан сэргийлэх дүрмийг дагаж Монгол улс дахь Энэтхэгчүүдийн төлөөлөл мөн оролцлоо.

Гандан, Дашичойлинг, Петхуб хийдүүдийн бурхан шашны лам нар дэлхийн энх тайвны төлөө ном айлдаж, Монгол дахь хинди хэл сурч буй оюутнууд Гандигийн дуртай "Рагхупати Рагхав Ража Рам", "Вайшнав Жан Тэ" дууг дуулав. Эрхэм хүндэт зочид энхтайвны элч Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, Энэтхэгийн эрх чөлөөний тэмцэлд оруулсан Гандигийн энх тайвнаар зэрэгцэн орших, хүчирхийлэлгүй байх тухай гүн ухааныг, улс төрийн үзэл сургаал болон үнэтэй хувь нэмэр нь одоог хүртэл хамааралтай хэвээр үлдснийг онцоллоо. Элчин сайд М.П.Сингх нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжил, тогтвортой орчин, хүний эрхийг хүндэтгэх, жендерийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр хэд хэдэн удирдагч, улс үндэстний хувьд гэрэлт цамхаг болж өгсөн Гандийн философийн түгээмэл байдлыг онцлон тэмдэглэв.

Махатма Гандийн гудамжинд болсон энэхүү арга хэмжээний дараа Элчин сайдын яамны ажилтнууд Петүб хийдэд зочилж, Улаанбаатарт сүндэрлэж буй Махатма Гандигийн хоёр дахь хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Сонирхуулахад, Энэтхэгийн Элчин сайдын яам нь NTV телевиз "Махатма Ганди" киног ирэх долоо хоногт нэвтрүүлэхээр болжээ.

БНЭУ-ын ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top