x

Х.Тэмүүжин: Цэрэг нэрээр хөдөлмөрийн мөлжлөгө хийх гэж байгаа бол нэг жил хангалтгүй

2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага Аравдугаар сарын 21-24-ны хооронд явагдах гэж байна. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын улмаас 2021 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй. Мөн “Оюутан цэрэг” хөтөлбөр цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэг татлагад хамрагдах ёстой болж байна. 

Энэ талаар болон цэргийн цол олгох журамд орж буй өөрчлөлтийн асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр eguur.mn сайтад ярилцлага өгчээ. 

Тэрээр ярилцлагадаа "Зэвсэгт хүчний үндсэн үүрэг бол цэргийн албанд ирсэн залуучуудыг эх орноо батлан хамгаалахад бэлтгэх. Мөн үүний зэрэгцээ боловсрол олгох боломж байна. Хугацаат цэргийн алба хаагчид амьдралд бэлтгэгдээгүй, мэргэжлээ сонгоогүй, өрх гэр толгойлоод авч явах, амьдралынхаа чиг шугамыг авч явах тал дээр учир дутагдалтай ирдэг. Дөнгөж аав ээжийнхээ халуун гэр бүлээс цэргийн албанд ирдэг. Энэ хүүхдүүдэд компьютерийн анхан болон дунд шатны мэдлэгтэй болгоё, гадаад хэл эзэмшүүлье, МСҮТ, НХХЯ, БШУ-ны яамтай хамтраад энгийн мэргэжил эзэмшүүлье. Ингэхээр цэргийн болон энгийн мэргэжилтэй, албан ёсны үнэмлэхтэй болж төгсөнө" гэжээ. 

Мөн тэрээр "Иргэн бүр цэргийн алба хаадаг тогтолцоо руу шилжинэ" хэмээн тодотгоод "Нэг жилийн хугацаа эх орондоо цэргийн үүрэгтнийг бэлтгэх бүрэн боломжтой хугацаа мөн үү, биш үү гэдгийг эргэж харах ёстой гэж үзэж байна. Магадгүй зургаан сараар, нэг жилээр сунгах шаардлагатай гэдэг асуудлыг судлая гэж байна. Үүнээс гадна Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргээ иргэн бүр тэгш биелүүлж чадахгүй байна. Өнөөдөр цэргийн насанд хүрсэн залуучуудын 7-8 хувь нь цэргийн алба хааж байна. Мөн 10 орчим хувь нь дүйцүүлэх алба хааж байна. Үлдсэн нь цэргийн алба хаахгүй байна. Цэргийн алба хаана гэдэг нийгэмд маш их ач холбогдолтой. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын насанд хүрсэн эрчүүд бүгд алба хаана гэсэн заалт бий. Энэ хуулийн заалт маш хангалтгүй хэрэгжиж байна. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс, мөн энэ албаар дамжуулаад төрийн албанд ордог, энэ албыг хашсан хүнд давуу эрхтэй байх боломжийг ч ажлын хэсэг судална" хэмээсэн байна. 

Түүний энэ байр суурь сошиал орчинд чамгүй хэлэлцүүлэг өрнүүлэв. 

МАН-ын гишүүн С.Мөнхчулуун "Буудаж, зэвсэг техник хэрэглэж сураад, команд ойлгодог болоход 1 жил бүрэн хангалттай. Хүн хэлээрээ мал хөлөөрөө ойлголцдог болсон цаг үед хүний амьдралын хайран цаг хугацааг казармд үрэгдүүлэх хэрэггүй. Харин цэргийн мэргэжил эзэмших, гэрээтээр ажиллах хүмүүсээ илүү мэргэшүүл. Тэр 10 сардаа цэргийн эрдэмдээ л суралцуул. Намрын ажил, нүх ухах ажлаа ажилгүйчүүд нь хийг" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Харин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Цэргийн эрдэм сурахад 1 жил хангалттай. Алба хаасны дараа иргэд 3 жилд нэг цуглралт хийдэг болчихвол сурсанаа мартахгүй, давтан сургалт болоод байна. Харин цэрэг нэрээр хөдөлмөрийн мөлжлөгө хийх гэж байгаа бол 1 жил хангалтгүй. Хойдууд шиг 5-10 жил болгож байж мөлжсөн шиг мөлжинө.

Финланд, Швейцар маягийн цэргийн боловсрол манайд зүгээр. Байлдахгүй ч байгалийн гамшиг, олныг хамарсан гай түйтгэрийн үед иргэний хамгаалалт, анхан шатны эрүүл мэндийн тусламж, эрсдэл сорилт даван туулахад хэрэгтэй мэдлэг чадварыг армиараа дамжуулж иргэндээ сургадаг юм билээ" гэсэн байна.

Мөн иргэн н.Буянаа "Цэргийн алба хаах хугацааг хагас жил болгоод тэндээсээ үлдэх хүсэлтэй хүмүүсийг нь хоёр жил хаадаг болгох хэрэгтэй. Цэргийн албаны хугацааг сунгахыг бүгдээрээ эсэргүүцэх хэрэгтэй шүү. Хоёр жил болчихвол дараа нь бүх салбарт цэргүүд ажиллаж эхэлнэ. Чөлөөт эдийн засаг сүйрнэ" хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top