x

Д.Булгантамир: Би ажлын байр бий болгосныхоо төлөө торгуулж байгаад гомдолтой байна

"Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнөөс үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж, 24 цагаар ажилдаг болгох талаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Булгантамир “Баар, караоке, паб цар тахлаас хойш үйл ажиллагаагаа явуулахгүй болоод хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Зарим нь түрээсээс эхлээд өрийн дарамтад орж байна.

Тухайлбал, миний бие ийм асуудлаас үүдэн жил гаруйн хугацаанд нийгмийн даатгал төлж чадаагүй. УОК, Засгийн газрын шийдвэрүүдээс болж өнөөдөр би банкны хар дансанд бичигдчихсэн явж байна. Ажилгүй, ажиллах боломжгүй байгаагаа банканд учирлаад нэмэргүй. Учир нь энэ бол банкны асуудал биш гэж хариу өгдөг.

Саяхнаас л бид шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж эхэлсэн. Гэвч энэ төрлийн үйлчилгээний газраар иргэд 22:00 цагаас хойш орж ирж үйлчлүүлдэг. Цагтаа хаалгаа бариад, үйлчлүүлэгчээ гаргах гэсээр мэргэжлийн хяналт, цагдаа гэх мэт хүмүүс цаг хэтрүүлж хэтэрсэн гэж торгож байна.

Манайх дээд тал нь 40 хүн хүлээн авах чадалтай үйлчилгээний газар. Гэвч ийм асуудлаас болж манайх гурван удаа шүүхээр орж, 500 мянгаар торгууллаа.

Би хүнд үйлчилснийхээ төлөө, ажлын байр бий болгосныхоо төлөө банкны хар дансанд орж, дээрээс нь торгуулж байгаад гомдолтой байна. Оройн цагаар ажилладаг үйлчилгээний газрыг дагаад жолооч, ТҮЦ гээд олон хүн амьдралаа залгуулдаг. Оюутнуудад хүртэл түр ажлын байр бий болдог. Гэвч цагийн хязгаарын дарамтаас болж тэдгээр хүмүүс ч хохирч байна.

Бид мөрөөрөө, дарамтгүй ажлаа хийж, нийгмийн даатгалаас эхлээд өр зээлээ төлж, ажлын байр бий болгомоор байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top