x

ХҮЧИРХИЙЛЭЛ ОЛОН ТӨРӨЛ: Сургуулийн хүчирхийлэл ба анхан шатны тусламж

UNICEF 2019: Дэлхийн өсвөр насны хүүхдийн тал хувь нь үе тэнгийнхэн болон сургуулийн орчинд хүчирхийлэлд өртсөн байдаг.

Тайлангаас харахад, ялангуяа 13-15 насны хүүхдүүдийн тал хувь буюу 150 сая хүүхэд хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Үүнд, зодуулах, хэл яриа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зэрэг багтана.

Хүүхдийн өсөх, хүмүүжих, сурах орчин хамгийн аюулгүй байж бид аюулгүй, аз жаргалтай,эрүүл нийгмийг бүтээх боломжтой. Хүүхэд гэртээ, сургуульдаа, нийгэмдээ цаашлаад цахим орчинд (online) аюулгүй байх ёстой гэсэн үг.

Харин дэлхий нийтээрээ эдгээр орчин хүүхдийн эсрэг хамгийн аюултай орчин болж хувирсаар байгааг өмнө болон цар тахалтай үеийн амьдрал харуулав. Одоо бид яах вэ? Яаж хайртай хүүхдүүдээ хамгаалж, өсгөж, сургах вэ гэсэн асуултуудтай өдөр тутамдаа тулгарч байна.

Саяхны БНСУ амьдардаг охин бие махбодын хүчирхийлэлд өртсөн явдал нь манай нийгмийг цочроосон томоохон хэрэг боллоо.

Ялангуяа тус улсад амьдардаг эцэг, эхчүүдийн дунд хүүхдүүдээ солонгос сургуульд явуулах уу? Одоогийн хүүхдүүд ямар аймаар, хүнлэг биш болоо вэ, Солонгос хүүхдүүд ямар муухай юм уу? Зодсон дээрэлхсэн хүүхдүүдийг нь шийтгэ, ял өг зэрэг маш олон асуулт, сөрөг сэтгэгдлүүд гарч байлаа.

Үе тэнгийн хүүхдүүдийн хоорондын хүчирхийлэл нь зөвхөн өнөөдөр бий болсон асуудал огт биш юм. Өмнө байсан ч хүн бүрд нээлттэй биш хаагдмал мөн харилцаа холбооны асуудлаас үүдэлтэй далд шинжтэй байсаар ирсэн. Хүүхдээ хамгаалахыг, сурч боловсроход нь анхаарч байгаа бол өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийх хэрэгтэй.

Жишээ нь, орчин үетэйгээ хөл нийлж, хүүхдийнхээ насны нийгэм - соёлыг ойлгож, сургуулийн орчин, ялангуяа сургуулийн орчин дахь хүчирхийлэл, асуудлуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, үзэл хандлагаа өөрчилж, хүүхэдтэйгээ хамтдаа хичээсэн цагт таны хүүхэд болон эргэн тойрон нь аюулгүй өсөж сурч боловсрох болно.

Сургуулийн хүчирхийлэл гэж юу вэ?Сургуулийн хүчирхийлэл гэдэг нь сургуулийн орчинд хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйд санаатайгаар хүч хэрэглэх үйлдэл юм.

Сургуулийн хүчирхийлэл нь олон төрөлтэй болсоор байна. Үүнд,

  • бие махбод (түлхэх, цохих, чимхэх, өшиглөх, зодох),

  • дээрэлхэх (бие махбод болон сэтгэл зүй), 

  • хэл яриагаар доромжлох,

  • цахим дарамт (мөшгөлт, сүрдүүлэх, айлгах, шоолох, ичээх) зэвсэг хэрэглэх зэргийг хамруулдаг.

Дэлхийн хөгжилтэй орнууд жил бүр сургуулийн хүчирхийллийн судалгааг явуулж, харьцуулснаар урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байна. БНСУ-ын Боловсролын яамнаас жил бүр явуулдаг “Сургуулийн хүчирхийллийн баримтын судалгаа”-ны 2021 оны эхний хагасын харьцуулсан судалгааны үр дүнгээс хэдхэн тоог задалж харъя.

Энэхүү судалгааг КОВИД-19-ийн нөхцөлд сайн дурын үндсэн дээр, онлайнаар нийт 3,440,000 сурагч хамрагдсан ба 2020 оны судалгаатай харьцуулахад 6.2%-аар (490,000 хүн) нэмэгдсэн. Сургуулийн хүчирхийллийг төрлөөр нь авч үзвэл (график 1) хэл ярианы хүчирхийлэл бага (цэнхэр өнгө), дунд (улбар шар өнгө), ахлах ангийнханд (саарал өнгө) хамгийн их байдаг байна.

Үүний дараагаар дээрэлхэх, цахим дээрэлхэлт, бие махбодын хүчирхийлэл, мөнгө нэхэх, бэлгийн, тулган шаардах зэрэг хүчирхийллийн хэлбэрүүд багтдаг байна. Ихэнх эцэг эхчүүд дунд ангиас эхэлж хүүхдүүдийн хооронд харилцаа,ялгаварлан гадуурхалт, сургуулийн хүчирхийллийн асуудлууд үүсдэг гэж үздэг ч судалгаанаас үзэхэд бага ангид сургуулийн хүчирхийлэл хамгийн их байдаг ба анги ахих тусам буурдаг болохыг харуулжээ. (график 2).

Судалгааг хохирогч, хохироогч, харсан буюу гэрч гэсэн гурван байр сууринаас авахад сурагч хүүхдүүд харснаа мэдээлэх, бие биедээ туслахыг илүүд үздэг болсныг судалгааны үр дүн харуулж байна.

Жишээ нь, зодооныг харсан тохиолдолд  "бусдад хэлэх эсвэл тусална" гэсэн хариулт 69.1% байсан нь 2020 оны судалгаатай харьцуулахад 5.6%, харсны дараа "Би юу ч хийж чадаагүй" гэсэн хариулт 29.9% байсан нь 4.7% -аар буурсан байна.

2020 оны судалгаагаар “Хүчирхийллийн талаар мэдээлсэн” гэж хариулсан сурагчдын эзлэх хувь 89.3% байгаа нь 2020 оны судалгаатай харьцуулахад 6.9%-иар өссөн байна. Энэ нь эцэг эх, багш, сургууль, иргэний байгууллага, засгийн газрын уйгагүй хамтрал, хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг харуулж байна гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Сургуулийн хүчирхийллийн хохирогчдын:

Сургуулийн хүчирхийллийн хохироогчийн хариулт:

Сургуулийн хүчирхийллийг харсан буюу гэрч хариулт График 2:

Судалгааны үр дүн зөвхөн Солонгосын улсын сургуулийн орчин бус бусад улс орны хувьд ч ойролцоо дүнгүүд гарсан нь манай орны сургуулиудад ч ижил төстэй байх магадлалтай.

Сургуулийн хүчирхийлэл нь зөвхөн зодуулах, дээрэлхүүлэх бус зодуулахаас ч илүүтэйгээр нүдэнд үл үзэгдэх байдлаар өдөр шөнөгүй 7/24 хүүхэд тань хүчирхийлэлд өртөж эсвэл бусад хүүхдийг хүчирхийлж байхыг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс сургуулийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол нийгмийн анхдагч орчин болох “гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийн хайр халамж” гэдгийг судалгааны үр дүнгүүд тодотгожээ.

Гэмт хэрэгт холбогдсон, хүн, байгаль болон нийгмийн эсрэг үйлдэл хийдэг, зан төлөвийн өөрчлөлттэй хүүхдүүдийн дийлэнх хувь нь өөрийгөө буруутгасан, голсон, гэр бүлийн сөрөг уур амьсгалын нөлөөнөөс болсон байдаг.

Эсрэгээрээ гэртээ аюулгүй, тайван байдлыг мэдэрдэг хүүхэд амжилттай сурч, нийгэмшиж, өөртөө итгэлтэй, сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай хүн болдог.

Хүүхдээ хөлд орж хол явахаас нь өмнө ном уншиж, ярилцаж, инээж, халуун энгэртээ тэвэрч үнсэж, том болох тусам нь эхлээд өөрөө өөрийгөө болон бусдыг хэрхэн сонсох, хүндлэх, хайрлахыг эцэг эхчүүд өөрөөрөө үлгэрлэн харуулж, зааж сургаж эерэг, хүнлэг, энэрэнгүй хүн болон төлөвшихөд нь Та туслаарай.

Ёнсэй их сургуулийн докторант, сэтгэл судлаач Б.Үүрцайх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top