x

Хүчирхийлэл ба эрх мэдлийн мөн чанар

Хүчирхийлэлтэй тэмцэгч, аливаа хүчирхийллийн эсрэг дуу хоолой бологч гэж ер нь хэнийг хэлэх вэ. Мөн чанараараа л үнэн байж чадсан хүнийг л хүний эрхийн эсрэг тэмцэгч гэж хэлэх байх. Гэтэл манайд энэ нь шоуны сэдэв болчихсон.

Өөрийнхөө эрх ашгийн төлөө бусад хүмүүсийн эрхийг хэнэг ч үгүй уландаа дэвслэгч гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх ёстой гэж хамгийн их, хамгийн чанга дуугарахаар тэгээд л худлаа болчихож байгаа юм. Энэ нь ямар хортойг бид бүгд төсөөлж чадна. Яагаад гэвэл хүчирхийллийн эсрэг мэдээлэл байгаа онож, нийгэмд зөв байршиж хэзээ ч чадахгүй. Энэ хэрээр хаанаас, ямар ч ажил хийсэн, ямар ч их хөрөнгө мөнгө зарцуулсан үр дүн нь салхинд хийссээр байх болно.

Баримт хөндье!!! …Иргэн С УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ил тод болгож нэлээд эртнээс нэгэн дүүргийн иргэдэд зориулсан буяны, соёлын арга хэмжээ чамгүй олныг зохион байгуулж, гайгүй ч танигджээ. Гэтэл сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхтэй зэрэгцэн түүний хувийн амьдралын зарим үйл явдлын тухай аймшигт мэдээлэл олонд дэлгэгдэж орхив. Эхнэрээ зоддог, явалддаг хүүхнээ гэртээ авчирч, эхнэрийнхээ хамт амьдардаг, энэ хэргээр эхнэр нь тухайн үедээ цагдаад хандаж байсан тухай хэргийн материалууд сошиал медиагаар хөвөрч эхэлсэн. Цахим буллид өртсөн эхнэр нь гадаадаас лайв хийж уйлан гуйсан ч улайссан хэл ам зогсоогүй, нэгэнт дарагдахаасаа өнгөрч билээ.

Үйл явдлаас улбаалан С-ийн салсан эхнэр, ар гэр, үр хүүхэд нь, тэр ч бүү хэл бизнесийн байгууллагад нь ажилладаг ажилтнууд нь, хамтрагчид нь гээд юутай хээтэйгээ хохирогчид болсон. Хохирогчид цагдаагаас мэдээлэл алдагдахгүй гэдэгт итгэж л болсон явдлын талаар гомдол гаргаж, үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж итгэсэн байх. Гэвч тэр нь хэсэг хугацааны дараа өөрийг нь, үр хүүхдийг нь хамгийн аймшигтай улангассан дарамтад оруулах “зэвсэг” болон гарч ирнэ гэдгийг төсөөлөөгүй биз ээ. Хүүхдүүдтэйгээ хүний газар амьдарч буй бүсгүй ингэж золиослогдоод, одоо ямар амьдарч байгааг, яаж зовж шаналж буйг хэн ч мэдэхгүй. С-ийг, өөрөөр хэлбэл өрсөлдөгчөө замаасаа зайлуулна гэж тооцохдоо нэлээд хэдэн хүний амьдрал, хувь заяагаар тоглосон хүмүүс одоо төрийн өндөр албан тушаалын сэнтий дээрээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэж хамгийн чанга дуугарч суухын оронд юу хийсэндээ, цаашид юу хийхийгээ анзааран, дахин хэн нэгний амьдралын, хэн нэгний гэр бүлийн хүчирхийлэгч бүү болоосой гэсэндээ үүнийг бичиглэнэ.

Ер нь сонгуулийн үеэр эрх мэдэлд тэмүүлсэн хүмүүс хамгийн их хүний эрхийг зөрчигч болдог, бодитоороо. Иргэн С гэх эмэгтэйг сонгуулийн үеэр бас л золионд гаргаж, нэр, зураг, амьдрал үйлсийг нь гутаасан. Өнөөдөр ч ул мөр нь дуусаагүй, бүсгүй цахим буллид өртөн, хохирсоор л яваа… Эмэгтэй хүнийг хүйсийнх нь хувьд зорилгодоо ашиглаж, хүссэн үр дүндээ хүрэх гэдэг байдал төрийн эрх барих сонгуулийн үеэр энэ мэтчилэн хамгийн их гардаг. Хэн нэгэн эмэгтэйн амьдралыг аймшигтай эрсдэл рүү шахаж, эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй хүслээ гүйцэлдүүлчихээд дараа жендерт суурилсан хүчирхийлэл гэхчлэн гоё ганган зүйл ярьж суухаар ямар утга байна вэ. Мөн чанараараа л хүчирхийллийг үзэн ядагч, эсэргүүцэгч байя л даа, эрх мэдэлтнүүд ээ!!! ҮНЭН БАЙЯ.

Ц.Отгонжаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top