x

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хурал болж, 2021 оны төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ.

Тус зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хурлын үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар мэдээлэл хийж, цаашид нийслэл дүүргийн төлөвлөлтөд тусгах ажлын санал, авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан 2022 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн ойлголттой болгох, төр-хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн бодлогын зөвлөмжийг гарган, хэрэгжилтэд хяналт тавих, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашигласан төсөл арга хэмжээг төлөвлөж ажиллахыг онцолсон юм.  

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөг  коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гал түймэр болон үер усны гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг нийт долоон чиглэлийн хүрээнд 40 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нийслэлийн иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2021 онд авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл 96.5 хувийн биелэлттэй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top