x

"Н.Түвшинбаяр гэм буруугүй гэж маргаагүй, шаардлагатай төлбөрүүдийг төлж байгаа" гэв

Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцлээ. 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Мөн шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч "Хохирогч Арванхоёрдугаар сарын 18-нд Монгол Улсад ирсэн. Эмчилгээ хийлгэж байгаа" гэлээ. 

Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Н.Түвшинбаяр ихэд гэмшиж байгаа. Гэм буруутай эсэхтэй маргахгүй байгаа бөгөөд шаардлагатай төлбөрүүдийг төлж байгаа. Одоогийн байдлаар 3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн. Цаашид хохирлыг нөхөн төлнө. Түүний хувьд гэмшиж байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд санаа зовж байгаа. Хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүллээ" гэв.

Н.Түвшинбаяр нь начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Түүнд холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Мөн хохирогчийн ар гэрийнхний хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг Арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хориод байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top