x

Зөвхөн өрхийн цахилгааны зардлыг ирэх оны Долдугаар сар хүртэл Эрдэнэт үйлдвэр даана

Зөвхөн айл өрхийн цахилгааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр 2022 оны зургаадугаар сарыг дуустал даахаар болжээ. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Зөвхөн айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэлх хөнгөлөлт цааш үргэлжилнэ. Мөн илүү гарсан төлбөрийг айл өрхүүд өөрсдөө төлнө.

Өөрөөр хэлбэл, зөвхөн айл өрхийн цахилгааны хөнгөлөлт цааш үргэлжилнэ.

Ус, дулаан болон аж ахуйн нэгжүүдийн тог цахилгааны төлбөрийн хөнгөлөлт энэ сарын 31-нээр дуусгавар болно гэсэн үг.

Өмнө нь Эрдэнэт үйлдвэр ААН, айл өрхийн тог цахилгааны төлбөрийг дааж байхад 800 тэрбум орчим төгрөг зарцуулж байсан. Харин одоо 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд зөвхөн айл өрхийн тог, цахилгааны зардлыг даавал 75 тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс цааш нийгмийн хариуцлагын хүрээнд төлөх асуудал тул шийдвэрлэгдэнэ гэж тооцож байна" гэв.

Мөн ипотекийн зээлийн тухайд "Монголбанк ипотекийн зээлийг цааш үргэлжлүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэсэн ч энэ бол иргэдийн амжиргаа, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уян хатан шийдвэрлэх асуудал тул ипотекийн зээлийн хойшлуулалт ирэх оны зургаадугаар сарыг хүртэл үргэлжлүүлнэ гэж үзэж байна.

Тиймээс цар тахлын хууль сунгагдвал энэ хуулиараа ипотекийн зээлийн төлөлт хойшлуулалт 2022 оны зургаадугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top