x

Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын хэмжээ 2016 оноос хойш 50 гаруй хувиар буурсан гэв

НИТХ-ын ээлжит XII хуралдаан баасан гаригт боллоо. Энэхүү хуралдаан нь 2021 оны отгон хуралдаан болж буйг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолсон юм.

Хуралдаанаар:

  • НИТХ, Тэргүүлэгчдээс 2021 онд зохион байгуулсан ажлын тухай танилцуулга;

  • Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай;

  • Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай;

  • Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга;

  • Журамд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлав

Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан. Соёлын өвийн тухай хуулийн заалт болоод Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэл Улаанбаатар хот дахь түүх соёлын өв, үл хөдлөх дурсгалын тооллогыг явуулсан бөгөөд тооллогын дүнд нийслэлд 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн соёлын санд оруулжээ. Эдгээрээс  15 дурсгалыг улсын хамгаалалтад, 14 дурсгалыг нийслэлийн хамгаалалтад бүртгэсэн байна. Хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулжээ. Жагсаалтад  хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтсан байна. 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 15 дурсгалыг өмчлөгч байгууллага, аж ахуйн нэгжээс санал авсан байна. Анхны европ эмийн сан байршиж байсан байшин, Шар дэлгүүр, “Туул” зоогийн газрын барилга, МУИС-ийн анхны хичээлийн байр зэрэг дөрвөн барилгын өмчлөгчдөөс түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас хасуулах санал ирүүлсэн. Харин 40 мянгат орон сууцны хорооллын 41, 42, 44, 60, 62 дугаар барилга, зургадугаар хороонд байрлах 1, 2, 24 дүгээр байрны СӨХ-ноос барилгын хүчитгэл, их засвар, гадаад сэргээн засварлалтыг төрөөс хийж өгвөл татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дахь Монголорын хоёр давхар барилга, Төр хурахын аман дахь Айргийн амралтын хоёр давхар барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад үлдээх зэрэг асуудлыг батлуулах саналыг оруулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын зарим төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь Гоожингийн өндөр хэмээх барилгын асуудлаар тодруулга авсан. Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга хэлэхдээ “Гоожингийн өндөр хэмээх түүхийн дурсгалт барилга бол БСШУ-ы сайдын тушаалаар нийслэлийн хамгаалалтад байдаг. Энэ жилийн хувьд тухайн дурсгалыг өмчлөгч нь нийслэлд буцаан худалдъя гэсэн санал тавьсны дагуу судалж байгаа” гэлээ.

НИТХ-ын хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг дэмжиж, НИТХ-ын тогтоол гарлаа.

Тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

НИТХ-ын 2021 оны отгон хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ.  Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай заасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулсан юм.

Тэрээр танилцуулгадаа:

-Гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг сүүлийн хоёр жилийн турш хэрэгжүүлж байна. Айл өрхүүдийн түлшний хэрэглээг хангахын тулд нийслэлд шахмал түлшний 600 цэгийг гаргаж, борлуулалт хийж байгаа бөгөөд 735 автомашинаар тээвэрлэлт хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 36 түлшний агуулах ажилладаг хэмээсэн юм. 

Мөн тэрбээр сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарт ямар өөрчлөлт гарсан тухайд танилцуулахдаа “2016 оны Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг сайжруулсан шахмал түлш бүрэн нэвтэрсэн 2020 оныхтой харьцуулахад РМ 2.5  тоосонцор 59 хувиар, РМ 10 тоосонцор 52.6 хувиар буурсан байна” хэмээн танилцуулав.

2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 195.992 зуух тоологдож, сайжруулсан түлшний хэрэглээ 685.972 тоннд хүрчээ. 100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй усан халаалтын 182 зуух,  100 кВт-аас дээш хүчин чадалтай уур үйлдвэрлэгч  усан халаалтын 88 зуух, 4200 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын 41 зуух нийслэлд бий. Эдгээр зуухыг түүхий нүүрс, мидлинг болон сайжруулсан түлшээр галлаж байгаа ч ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсээр галлахгүй байхаар Шадар сайдын шийдвэр гарсан байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 661.348  агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин тоологджээ. Энэ нь 2016 оноос 16 хувиар, харин жилийн өмнөхөөс 51.157-аар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын хоруу чанарыг хөл хорионы үе болон хөдөлгөөн хэвийн үетэй харьцуулж үзжээ. Ингэхэд РМ 2.5  тоосонцор дөрөв дахин, РМ 10 тоосонцор 3.8 дахин, хүхрийн давхар исэл 3.2 дахин, азотын давхар исэл 2.7 дахин ялгамжтай гарсан байна.

Цаашид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн Налайх дүүргийг, цаашлаад 2024 он гэхэд Багануур, Багахангай дүүргийг нэмж оруулахаар төлөвлөжээ. Хүн амын шилжилт хөдөлгөөний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож,  Шадар сайдын 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хугацаанд нь бүрэн хангуулж,  130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг хэрэглээнээс хасагдана. Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top