x

“Далайхүү” төвийн ард байрлах уурын зууханд суурилуулсан утаа шүүгч шүүлтүүрийг бүрэн ажиллуулж байна

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 8-ны 123 тоот тушаалд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагын уурын зууханд 2021 оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэвч “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус тушаалын хэрэгжилтийг 2022 оны тавдугаар сарын 15 хүртэл буюу нэг жилээр хойшлуулсан.

Улаанбаатар хотод түүхий нүүрс, мидлинг түлж байгаа 100 кВт-аас дээш хүчин чадалтай 256 байршлын 464 уур үйлдвэрлэгч зуух бий. Харин 2022 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийт 73 байршлын 182 уурын зуухны түүхий нүүрсний хэрэглээг зогсоохоор болжээ. Тус 182 зуух нь жилдээ 130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг түлдэг байна. Түүхий болон хагас боловсруулсан нүүрсний хэрэглээг зогсоон, айл өрх, аж ахуй нэгжүүдийг төвийн дулаан болон хийн дулаанд холбох, цахилгаанаар дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.  

Өнөөдрийн байдлаар тус 182 зуухнаас хоёр зуухны түлшний хэрэглээг зогсоожээ.

Харин иргэд, олон нийтээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Далайхүү” худалдааны төвийн ард байрлах уурын зуухнаас ялгарах утааг багасгах, тухайн бүс орчмын агаарын чанарыг сайжруулахаар туршилт хийж эхэлжээ. Тус уурын зуух нь дээрх 182 зуухны тоонд багтаагүй тул яаралтай арга хэмжээ аван, зуухнаас ялгарах утааны хоруу чанарыг бууруулах технологийн шийдлүүдийг туршиж байгаа юм. Тодруулбал, дээрх зууханд 14 хоногийн өмнөөс мидлинг түлж, утаа шүүгч хуурай шүүлтүүрийг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр утааны бохирдол, тоосжилт 10-20 хувиар буурсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Далайхүү” худалдааны төвийн ард байрлах уурын зууханд суурилуулсан утаа шүүгч шүүлтүүрийн ажиллагааг шалгалаа. Тус уурын зуух нь 190 айлыг дулаанаар хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 190 айлын янданг нэг уурын зуухаар орлуулж байгаа гэсэн үг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Далайхүү” төвийн ард гурван жилийн өмнө БНСУ-д үйлдвэрлэсэн зуух суурилуулсан. Тухайн жилдээ Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 190 нам даралтын халаалтын зууханд хуурай болон усан циклонтой утаа шүүгч шүүлтүүр суурилуулсан. “Далайхүү” төвийн дэргэдэх зууханд хуурай утаа шүүгч шүүлтүүрийг суурилуулсан байгаа. Д.Ихбаяр даргын үүрэг, чиглэлийн дагуу түлшний туршилт хийн, утаа шүүгч шүүлтүүрийг  бүрэн ажиллуулж эхэлсэн” хэмээв.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Зуухны яндангаас ялгарч буй утааг нүдээр харахад маш их өөрчлөлт харагдаж байна. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад PM 10, PM 2.5 зэрэг өргөн болон нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ мэдэгдэхүйц өндөр байсан. 14 хоногийн өмнөөс мидлинг түлээд, тодорхой хугацааны дараа хэмжилт хийхэд тоосжилт 10-20 хувиар буурсан бөгөөд энэ орчмын агаарын чанар мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгаа.

Маргаашаас эхлэн мэргэжлийн байгууллагаар тогтмол хэмжилт хийлгэн, тоосжилтын хэмжээг шалгана” гэв.

Тэрбээр арванхоёрдугаар сарын 31-н хүртэл “Далайхүү” төвийн ард байрлах уурын зуухнаас ялгарч буй утаанд хэмжилт хийж, агаарын чанар, тоосжилтын өөрчлөлтийг мэдээлэхийг  холбогдох албаныханд үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08 Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-09-08 Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026-09-08 Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2026-09-08 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top