x

М.Ганбаатар: Шатсан шугамыг зүүн бүсийнхээр нөхөж ажиллаж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Тавантолгой түлш” компанийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн гурван барилга шатжээ. Уг галын дуудлага нэгдүгээр сарын 6-ны 05.06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, дөрвөн цагийн дараа бүрэн унтраажээ. Тус компани Улаанбаатар хотын 171 мянган айл өрхийн түлшийг өвлийн цагт хангадаг томоохон үйлдвэрийн нэг билээ.

Галын шалтгаан, нөхцөл байдал болон үйлдвэр шатсантай холбоотойгоор сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадал доголдох эрсдэлтэй эсэх талаар “Тавантолгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодрууллаа.

-“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт гар гарлаа шүү дээ. Нийслэлчүүдийн түлшний хэрэглээ тасалдах эрсдэл үүсэж байна уу, үйлдвэр хэвийн ажиллаж байгаа юу?

-Баруун бүсд нийт дөрвөн үйлдвэр ажилладаг. Үүний нэгдүгээр үйлдвэрийн хатаах шугамд гал гарсан. Хатаах шугам нь гурван шугамтай. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу ирээд 10.28 цагт галыг бүрэн унтрааж дууссан. Гал гарсан нэгдүгээр үйлдвэрийн нэг шугам үндсэндээ ажилгүй болсон. Үйлдвэрийн 10 шугамаас гурван шугам гал түймэрт өртсөн, долоон шугам хэвийн ажиллаж байна, Зүүн бүсийн нэмэлтээр нөөц хоёр шугам ажиллуулж нийт 17 шугам ажиллаж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа доголдолгүй хүчин чадлаар хэвийн явагдаж байгаа бөгөөд түлшний нийлүүлэлт ч тасалдаагүй. Онцгой байдал болон Цагдаагийн газар галын дүгнэлтийг үндэслэн шалгалт хийж байна.

-Нэг шугамдаа өдөрт хэдэн тонн нүүрс үйлдвэрлэдэг вэ?

-Нэг шугамдаа өдөртөө 150 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Зүүн болон баруун бүсийн үйлдвэр нийтдээ 3000-3600 тонн түлшийг өдөртөө үйлдвэрлэж нийслэлчүүдийнхээ хэрэглээнд нийлүүлдэг.

-Ажилтан албан хаагчдыг шилжүүлж ажиллаж байна уу?

-Зүүн бүсийн үйлдвэрт нөөц ажилтан байгаа учир тэндээ зохицуулалт хийгээд ажиллаж байгаа.

-Нийслэлчүүдийн хэрэглээ өдөртөө хэдэн тонны захиалгатай байдаг вэ?

-Өнөөдөр нийт 640 цэгээс 3080 тонны захиалга ирсэн. Нийлүүлэлт ямар нэгэн тасалдал байхгүй.

-Галын аюулгүй байдлаа хэр сайн хангаж ажилладаг юм бэ. Үйлдвэрт гал гарахад унтраах худаг усны асуудал дутагдалтай байгаа тал ажиглагдсан?

-“Тавантолгой түлш” компани бол шатах тослох материал үйлдвэрлэдэг. Эрсдэлийн зэрэг маш өндөр бүс. Хатаах шугам нь 180 градус бүхий түлшний чийгийг 18-20 хувиас 4-5 хувьд хүргэж хатаах зориулалттай. Ингэснээр агаарт тархах нүүрсний утаа, тоосонцорыг дөрөв дахин бууруулдаг. Энэ хэмд бага зэргийн өөрчлөлт гарахад уугих, асах эрсдэлтэй. Манайд гурван машин бүхий 25 бие бүрэлдэхүүнтэй галын анги ажилладаг. Энэ анги гал гарсан тохиолдолд галыг барих, нэмэлт хүч иртэл бусад хэсэг рүү гал алдалгүйгээр ажилласан. Гал түймрийг унтраахад таван ангийн 19 автомашин, 56 алба хаагч гурван цаг 40 минутын турш ажиллаж гал түймрийг унтраасан. Гал түймэрт сендвичэн обьектууд өртсөн тул үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжид гал бага орсон.

-Галд өртсөн шугамыг хэдий хугацааны дараа нөхөн сэргээх боломжтой вэ?

-Цахилгааны утас болон төмөр тоноглолд үзлэг хийгээд 14-20 хоногийн дотор нөхөн сэргээнэ.

-Гал гарах үед хүн гэмтсэн тохиолдол гарсан уу?

-Үйлдвэрийн ажилтан 31 настай эрэгтэй нурууны хэсэг, хоёр гарын алганы хэсэг түлэгдсэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн биеийн байдал хэвийн байна. Одоо үйлдвэрийн эмнэлгийн үзлэгт орж, эмчийн хяналтанд байж байна. Үйлдвэрт Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top