x

Сайжруулсан түлш л түлэхгүй бол хөлдөж үх гэсэн үү, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ?!

Борог амьдралтай, ядарсан эрийг "ороолт түллээ" хэмээн дөвчигнөж, сагсуурсан дарга, сэтгүүлчдийг хараад...

Яндангаас нь хар утаа суунагласан гэр хорооллын борог амьдралтай айл руу Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн хэдэн дарга сэтгүүлчдийн хамт дайран орж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдлаа. Цэмцийсэн цэвэрхэн хувцастай, амьдрал мэдэхгүй хурган дарга нар камерийн өмнө ай мөн том байна. Ёстой л нэг дөвчигнөж өгч байгаа харагдлаа. Эзнээс нь зөвшөөрөл авахгүй хаалгыг нь намсхийтэл татаж ороод л, айлын эздийг дээрэлхэж, доромжилж байгаад гарлаа, тэд.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, дэлхийд байхгүй том гэмт хэрэг илрүүлсэн юм шиг л “За, яагаад хар утаа гаргаж, нийслэлийн агаарыг бохирдуулаад байна. Чи сайжруулсан түлш авч чадаж байгаа юу. Тэгээд яагаад гэрийн чинь яндангаар хар утаа гараад байгаа юм” гээд л загнаж харагдлаа. Араас нь хэний ч олж, мэдээгүй сэдвийн мэдээ, сурвалжилга олчихсон юм шиг залуухан сэтгүүлч “Үзэгчдээ бид гэр хорооллын нэгэн хашаанаас сурвалжилга хийж байна. Энэ айл хар утаа гаргаж, зөрчил гаргаад байна” гээд л шууд хөтлөлт хийх юм.

Тэгснээ гэрийн эзний нүдийг нь бүлзэлтүүлж байгаад "Юу түлээд ийм хар утаа гаргаад байгаа юм бэ” гээд л загнах, хашгирах зэрэгцүүлэхэд нь ядруу эр “Толгой, шийрээ хурдан болгох гээд шахмал түлш асахгүй байхаар нь ороолтоо хийчихсэн юм аа. Манайд харин мод авах мөнгө байдаггүй ээ. Хурдан ноцоох гээд аргаа барсандаа л хийчихлээ. Түүнээс биш түлээ, нүүрсээ л түлнэ шүү дээ” гэж хэд учирлаад сонсож байгаа юм алга. Харин ч бүр “Бид хяналт шалгалтаар яваад газар дээр нь илрүүллээ. Та яаж байгаа юм бэ ээ” гээд л үгийн хариугүй бөөнөөрөө загнаад байх юм.

Тэднийх шиг мод битгий хэл түлэх ороолтгүй хэчнээн айл Улаанбаатар хотын өнцөг, булан бүрд осгохын наахнуур, өлдөхийн зовлонтой амьдарч байгааг эрхэм дарга нар мэддэг болов уу. Тэр айлын яндангаас ядуурлын утаа суунаглаж байгааг, энэ утаа гарч байгаа тулдаа тэд амьд, мэнд байгааг тэнд явсан дарга нар лав мэдэхгүй байх. Сүртэй, том дарга нар тийм л сүрхий юм бол хотын гудамж бүрд байгаа хоёр, гурван давхар хаус, үйлдвэрлэл, үйлчилгээний хэдэн давхар байгууламжуудын яндангаас өдөр шөнөгүй олгойдож байгаа хар утааны мөрөөр давхиж очоод, дайрч ороод илрүүлж, илчлээд, ингэж түмний нүд болгон "яллаж" яагаад чадахгүй байгаа юм бэ?!

Үнэндээ зүдрүүхэн амьдралтай ч үнэнээ шударга өчиж зогссон эрийг борог амьдралтай, зуухан дээрээ толгой, шийрхэн чанаж байгаа болохоор нь л дээрэлхэж, доромжилж, олон нийтийн сүлжээнд нүүр царайг нь тодоос тод гаргасан дүрс бичлэгийг нь цацаж, бах таваа хангаж байна. Шуудхан хэлэхэд, утаа арилгасан гэгддэг Ерөнхийлөгчид нэр олох гэсэн дарга нар хүний эрхийг улан доороо гишгэж, жирийн нэгэн иргэнийг гэмт хэрэгтнээс дор үзэж сагсуурлаа, өчигдөр.

Эхлээд гэрийн эзнээс нь зөвшөөрөл авч гэрт нь ороод, учир байдлыг нь асуугаад, ороолт түлж болохгүйг нь анхааруулаад яваад өгөх сэтгэл тэнд явсан албаныханд байсангүй. Харин ч эсрэгээрээ ядарсан ард түмэндээ ял тулгаж гүйсэн сайд, дарга нар “Дрон нисгэж “ядуурлын” утаа саагиулсан яндангуудыг илчилж, хатуу чанга хариуцлага тооцож, ял асууж, янданг нь хураана” гэж томроод зогсож байна. Сайжруулсан түлш битгий хэл, түлшний модоо авч хүчрэхгүй ороолт, гутал, хувцсаа галдаа өрдөж, хоолоо хагас дутуу болгож, жавраа үргээж суугаа иргэдээ ингэж дээрэлхэж, дрон ярьж тохуурхаж явна.

Тэр бичлэгийг үзсэн олон хүн “Эгэл ардын амьдрал ийм л байна шүү дээ. Энийг та нар мэдэж байгаа юу. Улс орны баялгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж аваад, хаусанд амьдарч байгаа гэмт хэрэгтний гэрт та нар ингэж орж чадахгүй. Хашааных нь үүднээс хөөгдөнө" гэж хэлмээр байгаа байх.

Агаарын бохирдлыг бууруулахын төлөө ингэж яваа санааг нь ойлгож байгаа ч аргаа барсан ядруу ард түмэндээ түлш битгий хэл хэлэн дээрээ тавих үмх талхгүй ядуу байгаагийнх нь төлөө “Нэг бол сайжруулсан түлшний утаа гарга. Эсвэл хөлдөж үх” гэсэн ял тулгаж яваа төрийн түшээд байгаа нь харамсалтай.  

Улаанбаатар хотыг утаагүй болгох нүсэр ажлыг эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амлан авч, сайжруулсан гэх “нүүрс, гурил, барьцалдуулагч...” орцтой түлшээр түүхий нүүрсийг сольсон.

Ковид гарахаас өмнөх хоёр жилд утаа багассан ч хүхэрлэгийн хэмжээ нь өссөн гэсэн үзүүлэлттэй, хоногт хэдэн арван хүн угаартаж нас барсан гашуун бөгөөд харамсалтай түүхтэй явсаар өнгөрсөн өвөлтэй золгосон билээ. Өдгөө ковидын улмаас хоногт 2-10 хүн амиа алдаж байгаатай адил тооны хүн сайжруулсан түлш нэвтрүүлсэн жилүүдэд өдөр болгон угаарын улмаас үхэж байсныг монголчууд мартаагүй байна.

Утаа ихэсч буйн шалтгаан ердөө амархан. Хил хаалттай учраас сайжруулсан түлшний гол орц болох барьцалдуулагч бодис тасарсан нь тодорхой. Түүнийг орлуулж, гурил, будаа холихоос эхлээд байдаг бүх л аргаа Тавантолгой түлшийнхэн хэрэглэж байгаа нь тодорхой. Энэ ч утгаар сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн технологийн горимд өөрчлөлт орж, “хар утаа” хаяхаас гадна, өмхий үнэр үнэртдэг болсныг ард, иргэд ярьж буй. Иймд сайжруулсан түлшний саар уршигийн бурууг нойтон түлшээ асаах модгүй, мод битгий хэл түлэх юу ч үгүй иргэдээс “гаргах”-аар төрийн аппарат тэр чигээрээ хөдөлж байгаа бололтой. Тэгээд “Утаа ихэссэнд ороолт, гутал түлсэн ядуу өрхүүд, хямд болохоор нь авч түлж байгаа айлууд буруутай” гэсэн дүгнэлт гаргаж, хэргийн эздийг олоод, ял оноох гэж байгаа юм байх даа.

Ингэж ял тулгахдаа "Нэгэнт сайжруулсан түлш авч чадахгүй юм чинь юу ч түлэхгүй байсаар хөлдөж үх" гэх вий дээ.

У.Хүрэлсүх та утаа бууруулсан гэх гавьяаг хүртэж, улсын Ерөнхийлөгчийн сэнтийд суусан шигээ утаа ихэссэн шалтгааныг арай шинжлэх ухаанчаар, илүү ахуйчаар олж, ковид битгий хэл амьдралын шуурганд өртсөн зүдрүүхэн ард, иргэдээрээ даажигналгүй арга, шийдлийг нь олчихож дөнгөхгүй байна уу. Ядаж сайжруулсан түлшнийхээ орц, найрлагыг чанаржуулаад “ядуурлын” утаа ялгаруулаад байгаа ядруу иргэддээ ид хүйтний энэ цагаар үнэгүй түгээх сэтгэл танд байдаггүй юмаа гэхэд "Түлшгүйд нь сайжруулсан түлш үнэгүй өгчихвөл ороолт сэлт түлж, хар утаа баагиулахгүй шүү дээ" гээд зөвлөчих зөвлөх ч алга уу...?!

Эх сурвалж: ergelt.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн...
Top