x
Дэлхий
Маскийг захирлаар үлдээхийн тулд Tesla түүнд 30 тэрбумын хувьцаа өгнө
Маск үүрэг гүйцэтгэх боломж олдохгүй бол компанид ажиллахаа болино гэж мэдэгдэж байсан бөгөөд захирлуудын зөвлөл худалдаа 2024-2025 онд буурсан ч энэ төлбөрийг баталжээ. Зөвлөлийн захидалд “Илоныг компанид байлгах нь хамгаас чухал” гэж онцолсон байна. Энэ жил Tesla хоёрдугаар улиралд ашиг нь 12 хувиар буурч, “сүүлийн арван жилийн хамгийн муу улирал” болсон гэж мэдээлжээ.
2025-08-08
Трамп, Путины уулзалтын талаар АНУ, Орос хоёр тохиролцов
Дональд Трамп хэлэлцээг үр дүнтэй хэмээн нэрлэж, “Том дэвшил гарлаа. Европын түншүүдтэйгээ ярилцахад бүгд энэ дайн дуусах ёстой гэдэгтэй санал нэгдсэн” хэмээн мэдэгдсэн байна. Америкийн тал Уиткоффын уулзалтын талаар мэдээлэл авсны дараа Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар холбогджээ.
2025-08-08
Тайланд, Камбож гал зогсоох хэлэлцээрээ сунгахаар тохиролцов
Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон хэлэлцээ пүрэв гарагт өндөрлөсөн бөгөөд сүүлчийн өдрийн уулзалтад хоёр улсын Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцжээ. Малайзын тал эвлэрлийн хэлэлцээрийг зуучилсан бол АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид мөн уулзалтад ажиглагчаар оролцсон байна.
2025-08-08
Apple компани АНУ-д дахин 100 тэрбумын хөрөнгө оруулна
Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд АНУ-д 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг нэмж хийхээр төлөвлөж байгаагаа Apple компани мэдэгджээ. Татварыг нэмэгдүүлэх шийдвэрээс үүдэн импортын бүтээгдэхүүн, эд ангиудын зардал өсөж байгааг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.
2025-08-07
АНУ Энэтхэгийн бараанд 25 хувийн нэмэлт татвар ногдуулна
Энэхүү шинэ шийдвэр хэрэгжсэнээр Энэтхэгээс АНУ-д импортлогдож буй зарим бараанд ногдуулах нийт татварын хэмжээ 50 хувьд хүрч, АНУ-ын түүхэнд ногдуулсан хамгийн өндөр импортын тарифуудын нэг болж байгаа юм.
2025-08-07
АНУ-ын нээлттэй тэмцээн түүхэн дээд хэмжээний 90 сая долларын шагналын сантай болно
АНУ-ын нээлттэй теннисний тэмцээний зохион байгуулагчид энэ жилийн нийт шагналын санг 90 сая доллар болгон нэмэгдүүлжээ. Энэ нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн том шагналын сан бөгөөд дэлхийн теннисний спортын түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
2025-08-07
Хятадад төрийн албыг хүнд сурталгүй, товч байдлаар ажиллуулах шинэ журам хэрэгжиж эхэллээ
БНХАУ-д лхагва гарагт мөрдөгдөж эхэлсэн шинэ журмын дагуу төрийн албан хаагчдын хурал, илтгэл, бичиг цаасны ажлыг эрс багасгах, цахим хэлбэрт шилжүүлэх чиглэл баримтлан ажиллахаар болжээ.
2025-08-07
Трамп, Путин нар удахгүй уулзах төлөвтэй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “тун удахгүй” уулзах магадлалтай байгааг лхагва гарагт мэдэгдлээ. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа, хоёр орны хоорондын асуудлаар “ихээхэн ахиц дэвшил” гарсныг онцолж, ОХУ-ын төрийн тэргүүн болон АНУ-ын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стив Уиткофф нарын хийсэн яриа хэлэлцээг “маш сайн хэлэлцээ болсон” хэмээн үнэлсэн байна.
2025-08-07
Гэйтсийн сан эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд $2.5 тэрбумыг зарцуулна
Билл ба Мелинда Гэйтсийн сангаас 2030 он хүртэл эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгаа, шинэ шийдэлд зориулан хоёр тэрбум таван зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.
2025-08-07
Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуугүй залбирлаа
Нэгдсэн Улсаас Хирошима хотод атомын бөмбөг хаясны 80 жилийн ой энэ долоо хоногийн лхагва гаригт тохиож, Японд дуугүй залбирал үйлдлээ.
2025-08-06
Францын баруун өмнөд хэсэгт гарсан томоохон түймэр 11 мянган га талбайг хамрав
Францын баруун өмнөд хэсэгт орших Корбьер нуруунд гарсан ойн түймэр хурдацтай тархаж, томоохон авто замыг хаалгаж, есөн хүнийг гэмтээжээ. Тэдгээрийн дотор долоон гал сөнөөгч, хоёр энгийн иргэн байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд, хүнд түлэгдсэн байдалтай байна гэж Од бүсийн удирдлагууд мэдээлжээ.
2025-08-06
Скандинавын орнууд Украины батлан хамгаалахад зориулж 500 сая доллар хандивлана
Швед, Норвег, Дани улсууд Украиныг АНУ-ын зэвсгээр хангах НАТО-гийн тэргүүлсэн санаачилгад нэгдэж, нийт 500 сая орчим ам.долларын санхүүжилт үзүүлэхээр болсноо мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү дэмжлэг нь Украиныг “Патриот” пуужин болон бусад агаарын довтолгооноос хамгаалах систем, танк эсэргүүцэх сум зэрэг стратегийн зэвсгээр хангахад чиглэж байгаа юм.
2025-08-06
Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уур бухимдлыг дэгдээж, эсэргүүцлийн жагсаалд хүргэлээ
Өмнөд Хятадад болсон сургуулийн дээрэлхэлтийн хэрэгтэй холбоотой бичлэг цахим орчинд түгж, олон нийтийн бухимдлыг төрүүлэн Сычуань мужийн Жяньюү хотод хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. 14 настай охиныг бусад гурван охин зодож, албадан өвдөглүүлж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа энэ хэрэг нийтэд ил болов.
2025-08-06
Трампын татвараас болж Франц дарсны экспортлогчид €1 тэрбумаар хохирно
Европын холбооны жимсний дарс ба алкоголын ундаанд тогтоож байгаа Америкийн татвар хэрэгжиж эхэлсний дараа энэ салбарын франц экспорт  дөрөвний нэгээр бууна. Экспортлогч нарын  хохирол нь жилдээ €1 тэрбум хүрэх магадлалтай байгааг Bloomberg тооцон гаргажээ.
2025-08-05
Novo Nordisk Европын хамгийн үнэтэй топ-10 компанийн жагсаалтаас хасагдав
Эмийн үйлдвэрлэлийн  дани компани Novo Nordisk  өмнөх долоо хоногт гуравны нэгээр хямдрав. Жилийн төлөвөө компани муутгаж, шинэ захиралтай болж байгаа нь компанийн хөрөнгөжилтийн $206 тэрбум хүртэл  буулгажээ.
2025-08-05
Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ
Гданьскийн районд нууц нуувчийг олоод малтлага хийж эхэлжээ. Тэндээс 1945 онд алга болсон  цуутай Хуван тасалгааг олох магадлал өндөр гэж  мэргэжилтнүүд үзэж байна.
2025-08-05
Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Рандхир Жайсвал "Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс өндөр татвар ногдуулахаар сүрдүүлж буй энэ үед манай улс эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах болно" гэв.
2025-08-05
Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
Ингэснээр орон даяар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 1000 иен буюу 6.80 ам.долларт хүрэх төлөвтэй байна.
2025-08-05
Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ
Этиоп бол хөрсний элэгдэл, хур тунадасны жигд бус байдал, биологийн олон янз байдал алдагдах зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бэрхшээлүүдтэй тулгарч буй Африкийн орнуудын нэг юм.
2025-08-04
Хятад, Оросын цэргийнхэн Япон тэнгист сургуулилалт хийж байна
Сургуулилалтад оролцож буй хөлөг онгоцуудад Хятадын пуужин устгагч онгоцууд болон Оросын шумбагч онгоц эсэргүүцэх том хөлөг онгоцууд багтаж байна. Сургуулилалтын эхний өдөр ОХУ-ын Алс Дорнодын Владивосток орчмын усан хилд харилцаа холбоог баталгаажуулжээ.
2025-08-04
63 64 65 66 67 68 69
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top