x

Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөнө

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага буюу Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (НАМЭХ) ээлжит чуулган энэ пүрэв гаригт хуралдахаар болжээ.

 

Холбооны дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг ч 2014 оны нэгдүгээр сард Ц.Цогзолмаа /БСШУС-ын сайд асан/ Ерөнхийлөгч нь болсноос хойш хуралдаж чадахгүй байсаар өдий хүрчээ. Тиймээс энэ удаагийн их хурлаараа НАМЭХ Ерөнхийлөгчөө сонгох, дүрмээ шинэчлэх асуудлыг хэлэлцдэг байна.

НАМЭХ-ны үе үеийн Ерөнхийлөгчид: 

-1994-2011 оны 6-р сарын 24  хүртэл Д.АЛТАЙ

-2011-2014 оны 01-р сарын 17-ны өдөр хүртэл Д.ОЮУНХОРОЛ

-2014 оны 01-р сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл Ц.ЦОГЗОЛМАА сонгогдон ажиллаж байна. 

Ц.Цогзолмаагийн хувьд дүрмээрээ нэг удаа улиран сонгогдох боломжтой ч тэрээр дахин нэр дэвших тухайгаа албан ёсоор зарлаагүй байна.

Харин олон нийтийн сүлжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар нэр дэвшиж өрсөлдөх тухай бичиж байна. Одоогийн байдлаар тэднээс Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэр дэвшинэ гэдгээ баталжээ. 

Дүрэм ёсоор МАН-ын дарга нэр дэвшигчийг НАМЭХ-ны чуулганд танилцуулдаг юм байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.124.21)
    Өндөр боловсролтой, цаашид ирээдүйтэй Булгантуяа сонгогдоосой. Бусдууд нь бүгд улс төрд олон жил дарга хийж явсан хүмүүс, олигтой үр дүн гаргаагүй.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 3 цаг 19 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 4 цаг 52 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 2 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 5 цаг 21 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 5 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ...
Top