x

Б.Найдалаа: Саарал жагсаалтаас гарах шийдэл нь улс төрийн шинэчлэл байх болно

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад дахин оруулж байгаагаа Баасан гаригт албан ёсоор зарласан. 

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас мэдээлэл хийж, хэрхэн саарал жагсаалтаас гарах шийдлийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд: 

-“Саарал жагсаалтад багтсан улсуудыг харвал ихэнх нь дотооддоо шашны мөргөлдөөнтэй, иргэний дайнтай, офшор бүсийн орнууд байдаг. Дэлхийн 200 гаруй улсын сүүлээсээ 10-20 байрт жагсаж байгаа, засаглал нь хямарсан, эдийн засаг нь ил тод биш улсуудын түвшинд манай улс орлоо. Тухайн хуралд оролцсон бүх улс Монгол Улсыг дуу нэгтэйгээр саарал жагсаалтад оруулсан нь анхаарал татаж байна” гэлээ.

Түүнчлэн гарах үр дагаврын тухайд гадаад гүйлгээний шимтгэл өсөж, хугацаа удаашрах, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, гадны хөрөнгө оруулалтыг огцом буурах, цаашлаад төгрөгийн тогтвортой байдалд нөлөөлж, Монгол хүний худалдан авах чадвар буурах зэрэг эрсдэл байгааг хэллээ. 

Харин саарал жагсаалтад орсон шалтгааныг

-Авлига, албан тушаалын ноцтой хэргүүд шүүхийн шатанд очоод шийдэгддэггүй. Үүний ард мөнгө угаах, авлигын үндэс байна гэж олон улс үзэж байна.

-Монгол Улс 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, 34 гаруй их наядтай тэнцэх хэмжээний хууль бус мөнгийг хуулийн дагуу болгож өршөөсөн. 

-Хойд Солонгос улстай манай улс харилцаа тогтоон тухайн үеийн Батлан хамгаалахын сайд нь зэвсэг нийлүүлсэн. Мөн олон тооны ажилчдын оруулж ирж хөдөлмөр эрхлүүлж байсан. Түүний тодорхой хэсэг нь цөмийн зэвсгийг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдсан гэж олон улс харж байгаа хэмээн тайлбарлав.

Тиймээс дээрхийг арилгахыг тулд Хөдөлмөрийн үндэсний намаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нарт хүргүүлж байгаа аж. 

Үүнд:

  1. ЖДҮ, 60.0 тэрбум, Үнэ тогтворжуулах хетөлбөр, Засгийн газрын бонд, Хөгжлийн банк, Концесс зэрэг томоохон албан тушаалын хулгай, гэмт хэргүүдийг яараптай таслан шийдвэрлэх чиглэлээр прокурор, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна.
  2. Арилжааны банкуудад зохих хяналт тавьж ажиллаагүй Монголбанкны удирдлага болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна.
  3. Мөнгө угаах, терроризмтай тэмцэх зөвлөлийн дарга, хууль зүйн сайд Ц.Нямдоржийн ажлын хариуцлагагүй байдал, томоохон хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгох замаар ял завших бололцоо олгосон зэрэг үйлдэлд хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байна гэжээ. 

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа:

-Саарал жагсаалт бол орж л байдаг, гарч л байдаг зүйл биш. Зүйрлэбэл, саарал жагсаалтад орох нь шоронд орж байна гэсэн үг. Үүнээс гарах шийдэл нь улс төрийн шинэчлэл байх болно. 

 

Эдийн засагч Б.Мөнхсоёл:

-Саарал жагсаалтад орсон нь шийдвэр гаргах түвшнийхэн хэрхэн ажиллаж буйд тавьж байгаа дүн. Гол шалтгааны нэг нь авлига. Үүнийг зөвхөн дээр байгаа хүмүүсийн хооронд болдог зүйл гэж бодож байж магадгүй. Гэтэл үгүй. Цалингийн өсөлт, барааны үнийн бууралтаар таны гар дээр ирэх байсан мөнгө авлигад зориулагдаж байна гэсэн үг. Энэ нь бидэнд шууд хамаатай. Хэрэв авлига байдаггүй бол ажилгүй байгаа 10 хүний тав нь ажилтай байх байлаа. 

Түүнчлэн саарал жагсаалтад орсны үр дагаварт ханшийн савлагаа үүсэж байна. Ердөө хэдхэн хоноход 10-20 төгрөгөөр валютын ханш савласан. Олон улсын зах зээл дээр босгосон өрөө манай улс 2021 онд төлнө.

Гэвч тэр хэмжээний мөнгийг бид төгрөгөөр худалдаж авна. Өөрөөр хэлбэл, ханшийн савлагаанаас үүдэн бид төлөх өр үнэд орж байна. Тэр бүх мөнгө төсвөөс гарна. Төсөв нь бидний цалин, аж ахуйн нэгжийн татвараас бүрдэж байгаа. Арай багаар төлөх байсан өрөө илүү үнэтэйгээр төлөх гэж байна. Ингэснээр цалин тэтгэвэр нэмж магадгүй байсан мөнгөө зээлээ төлөхөд зарцуулна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 2 цаг 39 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 4 цаг 12 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 4 цаг 22 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 4 цаг 41 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 4 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ...
Top