x

Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаандууд

Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд ном бол эрт балар цагаас цөмийн эрин үе хүртэлх түүхэнд цуутай 90 гаруй тулааны тухай өгүүлэх онц сонирхолтой, зурагт гарын авлага юм. Газрын зураг, уран зураг, эд өлгийн дурсгал, гэрэл зургаар дамжуулан эрин үеийн гол тулалдаануудыг дүрслэн харуулж, тактикийн чухал шийдвэрүүд түүхийн хүрдийг хэрхэн өөрчилснийг үзүүлэх болно.

Дэлхийн түүхийг хэдэн тулалдаан өөрчилсөн бэ? Энэ бол тун сонирхолтой асуулт. Жишээ нь, бид өнө эрт цагт болсон тулааны талбар дахь цэргүүдийн байлдааны жагсаалын тухай уншихдаа өнөө үед хамаатай зэвсэгт мөргөлдөөн гэхээсээ илүү зүгээр л сониуч зангийнхаа үүднээс хандах нь олонтоо билээ. 

Гэвч үнэндээ түүхэн тулалдаануудын үр дүнд улс орон, эзэнт гүрэн, соёл иргэншил бий болж, тэдгээрээс бидний өвөг дээдсийн амь, амьдрал шалтгаалж, өнөөгийн та бидний үе хүрч иржээ. Европ тивд дайтагч улсуудын үнсэн нурам дундаас шинэ үндэстнүүд төрж байсан бол Дорнын элчилгүй цөл, цавчим уулсын дунд эртний сөргөлдөгч гүрнүүд хилээ тогтоож, соёлоо цогцлоосон нь тэр газарт оршин суугчдын амьдралд одоо ч нөлөөлсөөр байна. Евразийн их дайдад Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын Эзэнт гүрэн дэлхийн түүхийн урсгалыг эгнэгт өөрчилж орхисон билээ. Өмнөд Америкийн үндсэн хэл испани болсон нь Кортэс Ацтэкийн нийслэл Тэночтитланыг эзэлснээс улбаатай бол өнөөгийн АНУ-ын улс төр, соёлын өв нь голчлон Америкийн Тусгаар тогтнолын дайн болон Иргэний дайны үр дагавар билээ. Арай ойрын жишээ татвал, Хүйтэн дайны үед хөшигний ард болж байсан хэлэлцээнүүд орчин үеийн геополитик ба цэргийн урлагт онцгой нөлөө үзүүлжээ. 

Гэхдээ энэ номд зөвхөн тулалдаанаар дамжуулан түүхийн чухал үйл явдлуудыг өгүүлэхийг гол болгосонгүй. Тулалдаан бүр тухайн үеийнхээ улс төр, соёл болоод ард түмний уур хилэн, зовлон шаналал, байлдагч талуудын зэвсэг, хэрэглэл, улс төр, цэргийн зүтгэлтнүүдийн шийдвэрүүдийн тусгал байдаг билээ. Хэдий эл ном дэлхийн түүхэнд болж өнгөрсөн бүх дайн тулааны түүвэр, эс бөгөөс цэргийн урлагийн гарын авлага биш байж болох ч тулалдааныг өргөн өнцгөөс харуулахын сацуу хоромхон зуурт түүхийн хүрд хэрхэн эргэж болдгийг зурвасхан ч үзүүлэх зорилго тавьсан болно. 

Эцэст нь тэмдэглэхэд, уншигч та бидний хувьд түүхэн үйл явдлууд гэдэг улиран одсон он жилүүдийн тэртээх цуурай, уншиж таашаах нэгэн зүйл мөнболовч тэдгээрийн ард ямар их золиос гарсныг мартах учиргүй. Дайны түүх гэдэг ганц цэрэг эрсийн хатан зоригоор бус асар олон хүний амиар бичигддэг бөгөөд хүн төрөлхтөн эдгээрээс ч аймшигтай эмгэнэлтэй явдал гарахаас урьдчилан сэрэмжлэхийн тулд өнгөрсөн түүхийг эргэн харж байна.

Сэр Тони Робинсон /NEPKO/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 6 цаг 47 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 8 цаг 20 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 8 цаг 31 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 8 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 8 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top