x

Саарал жагсаалттай холбоотой хариуцлагын асуудал хоёр хүнээр дуусахгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа 2020 оны улсын төсвийн хуулийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлт болон зарим элчин сайдуудын томилгоог зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-“2020 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар төсвийг 2-4 дүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг би ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, олон саналыг авч хэлэлцсэн байгаа. Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ажлын хэсэг ажиллаад хэд хэдэн саналыг боловсруулсан. Төсвийн тухай хуулиар орлого, зарлага нэмэхийг хориглосон. Зөвхөн тодорхой тооны зарлага нэмэгдүүлж, мөн тоогоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрхтэй. Нийт дүнгээр нь багцлаад хэлвэл 250 тэрбум төгрөгийн зардал бууруулж, мөн тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр боловсруулж, бүлэгт танилцуулсан. Үүнээс хэд хэдэн томоохон салбарт анхаарч байгаа асуудал бий.

Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж байна. Тухайлбал, төвийн томоохон эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхэд нэлээд анхаарсан. Боловсролын салбарт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан. Иймээс нийслэлд зургаан дунд сургууль шинээр барихаар байгаа.

Мөн Улаанбаатарт зам тээвэр, хот байгуулалтын чиглэлээр тулгамдаж буй олон асуудал байна. Тэр чиглэлд хөрөнгө оруулалтыг эргэж харах нь зөв гэж үзсэн. Энэ мэтчилэн 250 тэрбум төгрөгийн зарлага бууруулж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх асуудал байна гэж ажлын хэсэг үзсэн. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцэж дэмжээд цаашид байнгын хороо, чуулганаар хэлэлцэх нь зөв гэж үзлээ.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөс зургаан улсын элчин сайдыг эгүүлэн татаж, томилох саналыг оруулж ирснийг бүлэг хэлэлцээд дэмжлээ.

ОХУ-д Дуламсүрэнгийн Даваа, Бүгд найрамдах Куба улсад Шагдарын Батцэцэг, Польш улсад Бархасын Дорж, Шведийн Вант улсад Түвдэндоржийн Жанабазар, Тайландад Амарсанаагийн Төмөр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг оруулж ирснийг хэлэлцээд дэмжсэн” гэв.

Уг мэдээлллийн дараа МАН-ын бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төсвийн зардлыг бууруулахдаа аль салбараас хасах боломжтой гэж үзэж байгаа вэ?

-Төсөв дээр зарим хөрөнгө оруулалтыг хасч байгаа. Санхүүжилтийн дүн бууруулж, он дамжуулж байгаа ажлууд бий.

-АМНАТ-тэй холбоотой Цэцийн дүгнэлт гарсан. Үүнийг бүлэг хэлэлцсэн үү?

-Өнгөрсөн долоо хоногт АМНАТ-тэй холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж Эдийн засаг, Төвийн байнгын хорооныхон ажиллаж байна. Маргааш Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж хэлэлцүүлнэ. Ингээд хуулийн төслийн өөрчлөлтийг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ.

-Аймгуудын хөрөнгө оруулалт их, бага байна гэх маргаан бий. Зарим аймгийн төсвийг бууруулах талаар яригдсан уу?

-Хэнтий аймгийн төсөв нэмэгдсэн гурван үндсэн шалтгаан байгаа юм байна. Хэнтий аймагт төвөөс аялал жуулчлалын Хэнтий-Дадал, Бэрх, Бор-Өндөр чиглэлийн автозамын ажил хийхэд хөрөнгө оруулалт өндөр гарч байгаа. Монгол Улс аялал жуулчлалын шинэ бүсийг нээх, дэд бүтцийг бий болгох чиглэл гаргасан.

-Энэ долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцох тухай асуудлыг ярих юм байна. Сангийн сайдад хариуцлага тооцох уу?

-Хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал орсон. Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Ер нь саарал жагсаалттай холбоотой асуудлаар Засгийн газар олон удаа ярилцаж байгаа. Хариуцлагын асуудал энэ хоёроор дуусахгүй болов уу.

-Үндсэн хуулийн зөвшилцлийн талаар бүлэг яагаад хэлэлцсэнгүй вэ?

-Зөвшилцлийн ажлын хэсэг эцсийн шийдвэр гаргаагүй учраас бүлэг хэлэлцэх боломжгүй. Маргааш болон 4, 5 дахь өдөр зөвшилцлийн ажлын хэсгийн хуралтай. Ингээд ирэх долоо хоногийн Даваа гарагт бүлэг Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн явуулах, АН-ын саналуудыг яаж хүлээж авах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 1 цаг 49 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 3 цаг 22 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 3 цаг 32 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 3 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 3 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цаг 47 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно
Top