x

Засаг даргын энтэй Ерөнхий сайд

Ерөнхий сайдын багийн хэвлэлийн пиар муугүй бололтой. Орон нутагт ажиллаж байгаа Ерөнхий сайдын тухай “Асуудлыг газар дээр нь шийдэж байна. Ай мөн шуурхай яа” хэмээсэн цаасан малгай, цагаан магтаалууд хэвлэлийн хуудсаар өдөр алгасахгүй хөвөрч байна.

Өчигдөр хэвлэлүүдэд мэдээлснээр Ерөнхий сайд хамгийн сүүлд Баянхонгор аймагт ажиллаад тэндээсээ Говь-Алтай аймгийг зорьжээ. Баянхогор аймагт ажиллахдаа Засгийн газраас хэрэгжvvлж байгаа “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх жилийн арга хэмжээ”-ний нээлтийг тус аймагт хийж , иж бvрэн трактор, гар трактор, хонь, ямаа хяргах төхөөрөмж, малын вакцин болон хvн эмнэлгийн хоёр автомашиныг орон нутгийн засаг захиргаанд гардуулан өгсөн байна. Энэ эрчээрээ явбал он дуусахад аймаг болгон нэг нэг трактортай, хүн эмнэлгийн тэрэгтэй болох л юм байна.

Түүнчлэн тус аймагт мод боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, 20 ортой хүүхдийн эмнэлэг барьж өгөх, 960 суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр амлажээ. Сургуулийн барилгад есөн тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэйгээс эхний хэсгийг ирэх оны төсөвт суулгахаар амласан гэнэ. Харин мод боловсруулах үйлдвэр, дулааны станцын санхүүжилтийг хараахан шийдэж чадаагүй бололтой.

Өмнөх өдөр нь Өвөрхангай аймагт ажиллахдаа бас л 60 ортой хүүхдийн эмнэлэг, 320 хүүхдийн сургуулийн барилга, Хужирт суманд цахилгаан станц, Богд суманд шилэн кабел тавихаар болсон байв. Мөн Арвайхээр хотын биеийн тамир спортын газар 40 орчим сая төгрөгийн өртэй байсныг БСШУС-ын сайдын нөөц хөрөнгөөс гаргуулахаар болжээ. Өмнө хэлсэнчлэн мэдээж бүгдийг газар дээр нь шийдсэн.

Ердөө сарын өмнө өмнөд хөршид айлчлаад буцах замдаа Гашуун сухайд, Ганцмодны боомтоор дайрч Хятад руу нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын тэрэгний жолооч нарт 1000 машины зогсоол барьж өгөхөөр амласан байсан. Тэр ч байтугай Ерөнхий сайдыг очиход хоёр терминальтай байсан гаалийн шалган орой буцахад нь гурван терминальтай болчихсон ч гэл үү.

Нэг иймэрхүү л гав шув гэсэн гайгүй Ерөнхий сайд яваад байна гэнэ, цаагуур чинь. Хэрэв тийм бол 21 аймгийн Засаг даргыг бүгдийг нь толгой дараалан огцруулаад Ерөнхий сайд нь өөрөө “цавцаад цавчаад” явчих хэрэгтэй юм. Илүүдээ гарсан хөрөнгө төсөв байгаа биш, тэр олон дарга нарын цалин цавуу, унаа машин, бензин шатахуунд мөнгө гарздаж юугаа хийнэ.

Уг нь бол Засгийн газрын кабинетийг тэргүүлнэ гэдэг У.Хүрэлсүхийн хөдөөгүүр хийгээд яваа ажлаас арай өөр юм л даа. Салбарын яамдынхаа бодлогыг зангидаж, улс орны хөгжлийн бодлого боловсруулах ёстой. Ядаж л боловсруулсан бодлого нь хэрхэн хэрэгжиж, баталсан төсөв нь зүйлдээ зарцуулагдаж байгаа эсэхийг шахаж шаардах хэрэгтэй. Харин тэр сургууль цэцэрлэгийн асуудлыг жилдээ нэг удаа төсвөө батлахдаа л хийчих ёстой. Юуны төлөө жилийн жилд төсвийн хэлэлцүүлэг хийж, хууль хүртэл баталдаг билээ дээ. Түүнийг Ерөнхий сайд ч хөдөлгөх боломжгүй юм.

Бүр харанхуйгаар, хар ухаанаар хэлбэл Ерөнхий сайд гэдэг Засаг дарга нарын Засаг дарга юм. Тэдгээр нөхдийг Ерөнхий сайд томилж, чөлөөлдөг. Тиймээс орон нутагт ажиллалаа, ард иргэдийнхээ амьдралтай танилцлаа гэхэд аль хэн нь яаж ажлаа хийж байгааг иргэдээр, өнгөтөөр яриулаад ажлаа хийхгүй байгаа нэгнийх нь өргөдлийг нь өгүүлээд явах хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш өмнүүр нь ороод өөрөө ажлыг нь хийгээд явахыг “мундаг Ерөнхий сайд” гэхгүй. Юуны төлөө тэнд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлсөн этгээд, шат шатны Засаг дарга нар байгаа билээ.

Дээхэн үед Ерөнхийлөгч Путин төрийн өмчийн бүх компанийнхаа захирлуудыг нэг дор цуглуулж, тайланг нь сонсоод тэр дор нь бүгдийнх нь өргөдлийг нь өгүүлж байлаа. Ажил хийдэггүй, ажлаа мэддэггүй Засаг дарга нартай ч гэсэн ингэж л ажиллах хэрэгтэй шүү дээ. Гэтэл манай Ерөнхий сайд Дундговьд ажиллахдаа албан өрөөндөө 100 саяар засвар хийсэн Засаг даргад ахиад 150 сая төгрөг төсвөөс гаргаж өгөхөөр болоод ирсэн. Сургуулийн засвар хийх гэсэн аймагт нь 150 сая төгрөг байдаггүй гэнэ. Уг нь бол мань эрийг “төсвийн хөрөнгийг үргүй зарсан” хэргээр шууд албанаас нь огцруулаад ял асуух хэрэгтэй байсан юм.

Хариуцлага хэмээн хамгийн чангаар хашгирч гарч ирсэн Ерөнхий сайд маань хариуцлагагүй байдалтай харин нэг л эвлэрэнгүй яваад байна уу, үгүй юу. Өөрөө л бүгдийг (газар дээр нь) шийдээд яваад байгаа хүнийг сайн удирдагч гэдэггүй. Өөрийнх нь оролцоогүйгээр бүгд ажлаа хийдэг тогтолцоог бий болгож чадсан хүнийг сайн удирдагч гэдэг гэнэ лээ.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зүгээр л сонгуулийн шоу (66.181.161.4)
    Аймаг аймагт очиж төсвийн мөнгөөр авч ирсэн машин техникийг тараагаад л ард түмэн нь хөөрхий хувиасаа өгч буй мэт баярлаж ахиж сонгоод л хэцүү ч юмдө. Яг үнэндээ сонгогчид өррсдөө буруутай наад улс төрчид цаанаа тэнэгүүдийг сайхан хуурч бна гээд инээлддэг юм бналээ. Засаг дарга наоаа удирдаж аймаг сумаа хөгжүүлхээс энд тэнд очиж юм тараах гэдэг байж боломгүй зүйл
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
  • АЙ ХАЛАГ (112.72.14.125)
    2020 -ийн сонгуулийн сурталчилгаа аль хэдийнээ эхэлж байгаа юм биш үү. Одоо араас нь бас нэг мөнгө, машин, жорлон тараагч нь баахан хурганцарууд дагуулж гараад аймаг сумаар хэснэ.. Юун нөгөө баталсан, дутсан төсөв. Ингэж ч улс орныг удирдахгүй байх аа ЗҮРХНИЙ ХИЙТ, САГСУУ ЗОДООНЧ СҮХ ГУАЙ!
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.185.175)
    Мэдэгдлийн ЗГын тэргүүн Сүр Данзан
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (49.0.137.123)
    Зөв асуудлуудыг хөндсөн байна. Одоо хүлээх л үлдлээдээ
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.138)
    ЕСайд ч яахав иймэрхүү асуудлуудыг шийдээд заримдаа доорхи засаг дарга нарынхаа ажлуудыг хиыж болох л юм Харин УИХ гишүүд гэгч бас нэг засаг даргын ажил хийдэг гарууд байнаа Тэдэнд хийхгүй ажил оролцохгүй асуудал алга бүхний мэдэгч эрх мэдэлтэй засаг нрён шиг хүмүүс байнаа Уул шугамандаа хууль баталж ,хуулийг хэрэгжүүлж,хуулиын хэрэгжилтэнд хяналт тавих гээд зөндөө ажил байх шиг
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • хүн (202.21.106.133)
    Өөрсдөө юу ч бүтээхгүй хийх гээд шийдээд эхлэхээр нь муу хэлнэ хийхгүй бол муулна.Хэвлэл мэдээлэлийнхэн арай л дэндүү юм.Голбг нь барьж үнэнийг мэдээлж чадахгүй ийш тийшээ хольбо үсэрсэн сэтгүүлчидтэй юм
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
    • ИРГЭН
      Хүрэлсүх Хэнтийгээс 2 удаа сонгогдсон их зальтай хүн одоо тэр заль нэмэгдсэн болохоос хорогдоогүй байх тус аймгийн Баяновоо суманд хурал хийгээд 3 моцикль өглөө гээд л сур юм болсон гэтэл харин дэлхий зөнгийн төслийн юмаар шоу хийж түлхүүр гардуулж өгсөн байгаа юм даа
      2018 оны 05 сарын 10
  • Zochin (202.179.31.22)
    Manai 4-r angid surdag ohin Erunkhii saidiin ailchlal, huduu ajillaj bui tomiloltiin talaarh medeelliig haraad Khurelsukh amlaad baih yum hiij baigaa yum alga, bidend huuhdiin mungu uguh bolov uu asuuh yum san gesen shuu
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Адар (183.177.100.3)
    Засгийн даргын мэдлээс илүү гарсан асуудал байвал шийдэж болно шдээ. Ажил хийхээр шүүмжилнэ, хиийхгүй бол бүр их шүүмжилнэ. Ийм олон сайн менежертэй байж манай улм дээр доргүй муу ажилладаг, Хорвоогийн хамаг ахчин юм манайд байна шүү.
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
    • зочин
      Ажил хийж байгаа юм бишээ 2020 сонгуулийн шоу эхлээд байгааг ойлгож байна уу? шоу ажил 2 чинь шал өөр асуудал шүү МАН гараад юм хийсэнгүй 2020 онд гарахгүй тодорхой болсон болохоор одооноос Хятадаас их өр хийж тараахгүй бол болохгүй шдээ
      2018 оны 05 сарын 10
  • монгол (66.181.161.95)
    харин тийм ерөөсөө шадар сайдын байдлаасаа гарч чадахгүй юум
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
    • зочин
      онцгойгийн дарга гээч
      2018 оны 05 сарын 10
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top