x

Шадар сайд Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлтэд оролцсоныхоо дараа аймгийн Онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулав. Аймгийн онцгой комиссын дарга, Засаг дарга Л.Ганболд энэ он гарсаар хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийв.

Мэдээллээс үзвэл аймгийн хэмжээнд 2362,1 мянган толгой мал төллөхөөс 1530,7 мянга нь төллөсөн. Төл малын бойжилт 98,5 хувьтай, хорогдол 0,5 хувьтай байна. Хөвсгөл аймаг шүлхий өвчнөөр тайван, эрүүл бүс гэсэн статусаа хамгаалж байгаа цөөхөн аймгийн нэг юм.   

Он гарсаар долоон суманд 16 удаа ой, хээрийн түймэр гарч давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 156 албан хаагч, нутгийн захиргааны байгууллага болон иргэдийн төлөөлөл болох 709 хүн ажилласан байна. Одоогоор хуурайшилтын нэн аюултай зэрэглэлд байгаа боловч урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан, Онцгой байдлын албаны салбар нэгжийг өргөтгөсөн, Гал түймэр унтраах, аврах ангиуд байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Ингэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад түймрийн тоо хэмжээ, учрах хохирол багассан байна. Мөн хэд хоногийн өмнө үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд цас орж түймэр гарах эрсдлийг бууруулан, хаваржилт, тариалалтад өгөөжөө өгчээ.

Аймгийн удирдлагууд цаашид хорио цээрийн тусгаарлах байгууламж, автозамын хяналтын иж бүрэн пост байгуулах, малын эмч нарын үйлчилгээний хөлсний үнийг нэмэгдүүлэх хүсэлт тавилаа.

Шүлхий өвчний вакцинжуулалтын үеэр нэг үхэр тарихад 200, нэг бог тарихад 150 төгрөг байгаа нь бодит зардлаас доогуур байгаа юм. Тарилга хийх нэг зүү 500-750 төгрөг, нэг удаагийн тариур 300-500 төгрөг байгаа нь ажлыг чанартай, стандартын шаардлагад нийцүүлж хийх боломжгүй байдаг байна. Мөн малчны хотонд очиход шатахууны зардал олгодоггүй нь хүндрэл учруулж байгаа талаар малын эмч нар гомдол, санал гаргадаг байна.

Үүний зэрэгцээ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг ариутгал, халдваргүйтгэлийн автомашинтай болгох, Мөрөн сумын малчны хороололд хүн, малын гүний худаг гаргах, “Хөвсгөл Азза” компанийг онцгой байдлын үед болон урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ковшоор хангах, Мөрөн-Хилэнтийн гүүр хоорондын 5.6 км газар авто зам барих, цаг агаарт зориудаар нөлөөлөх зорилгоор пуужин нэмж авах, үүлний радарын сүлжээ байгуулах хөрөнгө гаргах зэрэг хүсэлт тавилаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин эдгээр санал, хүсэлтийг анхааралдаа авч, шийдвэрлэнэ гэлээ. Хэдийгээр Хөвсгөл аймагт шүлхий өвчин гараагүй ч хил залгаа аймгуудын сумдад өвчлөл байгаа учир хяналтаа чангатгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалтыг чанартай хийхийг үүрэг  болгов.

Шүлхийтэй нутгаас отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах, малчид шүлхийгээр өвчилсөн мал авчирснаас Улаанбаатар хотод хүртэл шүлхий гарсныг сануулж, малчдад хариуцлага тооцох цаг болсныг ч анхаарууллаа. Учир нь 2017 оноос хойш 13 аймаг, 44 сум, нийслэлийн дүүрэгт гарсан шүлхй өвчний улмаас 15 мянга гаруй толгой малыг зориуд устгаж, нөхөн олговорт төсвөөс 10 орчим тэрбум төгрөг гаргахаар байгаа юм.

Зээрийн нүүдлийг анхааралтай ажиглаж, өвчний халдвар тээж байгаа эсэхийг нь шинжилж байх, хойд хөршид гарсан гахайн мялзан өвчин хил дамжин орж ирэх, ой, хээрийн түймэр, иргэд үер, усны аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов. 

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын үеэр Хөвсгөл аймгийн удирдлагуудаас тавьж байсан хүсэлтийг Засгийн газар, Улсын онцгой комисс шийдвэрлэсэн байна. Тухайлбал  улсын нөөцөөс өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгож, малын эм, био бэлдмэл нийлүүлжээ. Мөн Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлах сум дундын нөөцийн фондын ажилчдын орон тоо, цалингийн сан батлуулах талаар Засгийн газар тогтоолын төсөл боловсруулаад байна.

Цагаан-Уул суманд Гал унтраах, аврах анги байгуулах, Цагаан-Үүр сумын Эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн сайдын багцаас хоёр ширхэг УАЗ фургон автомашин олгосон бол, аймагт шуурхай ажиллагааны үед буюу цас цэвэрлэх техник нийлүүлэхээр салбарын яам сонгон шалгаруулалт зарлажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top