x

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. 

Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг танилцуулав.  

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. 

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтэд “УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” хэмээжээ. Түүнчлэн УИХ-аас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэжээ. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, О.Баасанхүү нар асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн О.Батнасан хариулт өглөө. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Иймд “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.2 хувь нь дэмжлээ. 

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа 

Дараа нь 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр гишүүн Н.Учралын  өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан. 

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэсэн 24.6 дахь хэсгийг нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Түүнчлэн дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ” гэж нэгтгэн өөрчилж найруулахаар Төсвийн байнгын хороо шийдвэрлэжээ. Үүний хамт “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар тодрууллаа. Улсын төсвийн орлого нь хуулиар тогтоосны дагуу татварын болон татварын бус орлогоос бүрддэг, мөн зээл тусламжийн дүнг нэгтгэн улсын төсөв бүрдэж байгааг УИХ-ын гишүүн Ч. Улаан хэлээд “Холбогдох хуулиудыг шат шатандаа чанд мөрдөн ажиллавал төсвийн орлого, зарлагын хяналт үр дүнтэй байх бололцоо бий” гэв. Стандарт, норм, нормативыг баримтлах агуулга бүхий өөрчлөлт хуульд орж байгаа нь зөв зүйтэй хэдий ч зураг төслийн талаарх стандарт, төсвийнх нь талаарх норм, нормативын талаарх баримт бичгүүд бий эсэхийг Б.Бат-Эрдэнэ гишүүн асуусан. Бүхий л салбарт норм, норматив, стандартыг шинэчлэх шаардлага бий, иймд цаг үеийн шаардлага, нөхцөлд тохируулан зарлага, зардал, зарцуулалтын стандарт, норм, нормативыг өөрчлөн шинэчлэх үүргийг тодорхой салбаруудад үүрэг болгож байгаа аж. Хуулийн төсөл батлагдвал салбарууд зарлага, зардал, зарцуулалтын стандарт, норм, нормативын баримт бичгээ цэгцлэх, үүний дараа эдгээрт тулгуурлан боловсруулснаар улсын төсвийн үндэслэл сайжрах томоохон ахиц дэвшил гарна хэмээн үзэж буйг тайлбарлав. Ийнхүү хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжин, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. 

Н.Учрал: Татвар төлөгчдөөс төвлөрүүлсөн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй, дураараа зарцуулж байгааг таслан зогсоох эрх зүйн орчныг УИХ өнөөдөр бүрдүүллээ

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Төсвийн захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийг зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэхээр тусгасан Төсвийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгажээ. Мөн урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар төсөлд тусгасан байна. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хэлэлцэж буй тогтоолын төсөл нь Монгол Улсад тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх зорилготой гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал тэмдэглэн хэлсэн. “Энэ хууль бүх шатанд, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын түвшинд ч хэрэгжих ёстой. Засгийн газар болон шат шатны байгууллагууд төсвийг боловсруулахдаа төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгаа дээшлүүлэхдээ төсвийн эрх захирагчдын төсвийн зарцуулалтын хяналтыг сайжруулахад, мөн татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй, дураараа зарцуулж байгааг таслан зогсоох эрх зүйн орчныг УИХ өнөөдөр бүрдүүллээ. Одоо хуулийг хэрэгжүүлэх ажил үлдэж байна. Ирэх оны төсвийг боловсруулж, батлахад норм, нормативтай, зураг төсөлтэй, хөрөнгө оруулалтууд нь бүгд стандарттай, орон тоог хүртэл тодорхой хэм хэмжээнд нийцүүлдэг байдал руу шилжих нь зүйтэй. Энэ төрлийн баримт бичгүүдээ дагаж, мөрдөж ажиллах юм бол өнөөдөр хүлээгдээд байгаа хөрөнгө оруулалтын олон  ажил ургашлах бололцоо бүрдэж байна” хэмээсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэлцэж буй төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах нь чухал. Норм, норматив, стандартын баримт бичгийг боловсруулж, батлаад орхиж болохгүй. Салбар, салбараар анхаарч ажиллах нь зүйтэй. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжид иргэд, олон нийт сэтгэл ханамжгүй байдаг. Монгол Улс 330 сумтай. 1000 хүрэхгүй хүн амтай сумын эмнэлэг, сургууль, дотуур байр нь 6000 хүн амтай сумынхаас өөр гэдгийг бүх талдаа тооцдог байх нь зөв. Цаашдаа төсвийн төслийг боловсруулахдаа тухайн орон нутгийн хүн амын тоо, нийслэлээс алслагдсан зай гэх зэргийг харгалзсан норм, нормативыг мөрддөг байх шаардлага бий” гэлээ. Мөн тэрбээр шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн урсгал зардлын асуудал 2022 оноос хойших улсын төсөвт нэлээд ачаалал үүсгэх магадлалтайг тэмдэглээд 2019, 2020 оноос үүнийг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх шаардлагатайг санууллаа. Бүхнийг төр зохицуулж, төсвөөс санхүүжүүлэх гэсээр эцэстээ санхүүжүүлж чадахгүй, ажилтнуудынх нь цалин, хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх нь зүйтгэй гэдгийг хэлсэн юм. Өнөөгийн энэ нөхцөл байдал, хойшдын үр дагаварыг цогцоор нь тооцсон төсвийн зарлагын бодлого, төсвийн урсгал зарлагын реформыг цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлага бий гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. 

Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь уг саналыг дэмжсэн тул УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь дэмжснээр “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро...
Top