x

Хууль тогтоогчид нь итгэдэггүй хуулийн байгууллагаар яах юм

Өнгөрөгч баасан гаригт УИХ хүчингийн хэрэгт нэр холбогдоод байсан гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг бүрэн эрхийг хэлэлцэж, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Санал хураалтыг нууцаар явуулсан тул “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж санал өгсөн 29 гишүүн хэн болохыг мэдэх боломжгүй юм. Гэсэн ч “гишүүний бүрэн эрх” гэдэг зүйл УИХ-ын гишүүдийг хамгаалах биш хаацайлах хэрэгсэл болсныг бүгд мэдэж авлаа.

Мөн хэрэгт холбодоод буй хоёр гишүүнээс мэдүүлэг, байцаалт авахаар хуулийн байгууллага 18 удаа дуудсан боловч очоогүй гэдгийг хуулийн байгууллагынхан хэлэв. Тиймээс арга буюу “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах” хүсэлт тавьсан хэрэг. 

Уг нь бол “бүрэн эрхийг түдгэлзүүлэх” төдийгөөр хоёр нөхөр гэмт хэрэгтэн болчихгүй. Мөн гишүүдийн бүрэн эрхийг нэг мөсөн дуусгавар болгодог “УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах” тухай ч яриагүй. Харин хэргийг шалгаж үнэн мөнийг тогтооход саад учруулж буй бүрэн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлээд хэргийг шалгах тухай л юм. Шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхийг нь буцаан сэргээх боломжтой гэсэн үг. Харин УИХ зүгээр л “шалгуулахгүй” гээд хариулчихлаа. Хууль тогтоогчид нь хүртэл итгэдэггүй хуулийн байгууллагад жирийн иргэд яаж итгэж шалгуулах вэ?

Хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчим ч хаачлаа. Нөгөө "Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай илүү эрхтэй" гэдэг л болж байна.

Энэ явдал манай хуулийн байгууллагын нэр хүндийг шороотой хутгаад зогсохгүй УИХ-ыг өөрийг нь ч бас намаг балчигт унагалаа. Монгол Улс хүчирхийллийн хэргийг парламентаараа авч хэлэлцсэн анхны “түүхэн” тохиолдол болов.(Дахиад өөр ямар гээч адгийн зүйл хэлэлцэхийг хэн мэдлээ) Үр дүнгийн тухай бол яриад ч яахав. УИХ-ын олонхи энэ үйлдлээрээ хоёр хүний лай ланчгаар дуусч болох байсан гутамшгийг бүхэл бүтэн намаараа үүрэх хувь тавиланг сонгов бололтой.

Өмнө нь нэг удаа Д.Гантулга гишүүний бүрэн эрхийн асуудлыг прокурорын байгууллагаас тавихад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, хуульч гишүүн Д.Лүндээжанцан нар “Хуулийн зохицуулалт алга” гээд буцааж байлаа. Хуулийн зохицуулалтыг нь бий болгохын тулд хууль хүртэл санаачилж, сүрхий дүрэмдсэнийг яана. Гэсэн ч тэр нь зүгээр л цаг хожих шалтаг байсан бололтой. Д.Мураттай нь хоёуланг нь хөтөлцүүлж оруулж ирээд хамтад нь тохироо хийх шийдвэрт АН, МАН-ын удирдлагууд хүрсэн байж.

Нэгэнт ийм байдалтай, ийм чадавхитай болчихсон парламенттай “хүний эрх” гэх мэтийн хүмүүнлэг төрөлтөн л ойлгодог хэм хэмжээ, үнэлэмжийн тухай яриад ч хэрэггүй. Дээхэн үед “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төр” гэж ярьдаг байсан гэнэ лээ. Харин сая болсон үйл явдал Монголд эмэгтэй хүн болж төрөх нь хэр хүнд хүчир вэ гэдгийг давхар харууллаа. Одоо тэгээд хуулийн байгууллагадаа, хууль тогтоогч нартаа итгэж нэр төрөө эрсдэлд оруулан байж хоёр гишүүний эсрэг мэдүүлэг өгсөн эмэгтэйчүүдийн эрхийг хэн хамгаалах вэ?

Улсаараа, парламентаараа хүчирхийлэгч болчихоод байж айл гэр дотор нөхөр нь эхнэрээ хүчирхийлж буй тухай худлаа баахан ярьж, хууль дүрэм зохиож суухын хэрэг байна уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (64.119.25.33)
    МУУ НЬ МУУДАА ! МУНА ГАДСАНДАА Л БОЛСОН !!! СОНГОГЧ ОЛНЫ ИТГЭЛ , ХАРИУЦЛАГА , ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА , ХУУЛЬ ШҮҮХИЙН ОЛОН МЯНГАН ШУДАРГА АЖИЛТНУУДЫН НӨР ИХ АЖИЛ , МОНГОЛ УЛСЫН ТОГТООСОН ХУУЛЬ ЖУРМЫГ УЛАНДАА ГИШГЭЖ МОНГОЛ ТӨРИЙН ТОЛГОЙД ЗАГАЛСАН УИХГ - НИЙ ЭРХ ЯМБААР БУЛАЙ ЛУЙВРАА ХААЦАЙЛЖ ДАВАРСАН ЗАЛЬХАЙНУУД ИТГЭЛГҮЙ БУРУУТАЙ!!!
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро...
Top