x

Хятадын Засгийн газар яагаад хамгийн баян иргэнийхээ "бөгсийг ухах" болов?

Сүүлийн 20 жилийн хугацаанд “Хятадын тэрбумтан” байх нь аюултай ажил байсан. Яагаад ч юм Хятадын толгой баячууд нэг бол богино насладаг эсвэл авлигын хэргээр баривчлагдах гэх мэт аюул заналхийлэлтэй тун чиг ойрхон байдаг байсан. Магадгүй тийм ч болохоор хятадад гэнэт тэрбумтан болох, баян байх нь олон хүний ​​хувьд тийм ч сайн төгсгөлтэй байсангүй.

Жэк Ма - "Алибаба" компанийг үүсгэн байгуулагч, 56 настай, Хятадын хамгийн баян хүн (57 тэрбум доллараас ч их хөрөнгөтэй гэдгээрээ Tencent's Pony Ma-г байнга тэргүүлж явдаг) ихэвчлэн ямар нэгэн муу үр дүн гарахаас байнга зайлсхийдэг байсан.

Гэхдээ энэ он хүртэл...

Нью Йорк Таймс сонинд мэдээлснээр Хятадын засгийн газар Жэк Ма-г шахаж байна. Арваннэгдүгээр сард Алибабагийн финтек салбар “Ant Group” 34.5 тэрбум доллар босгох нүсэр жагсаалт гаргасан нь хамгийн том IPO болох байлаа. Гэвч Жэк Ма улсынхаа санхүүгийн зохицуулагчдыг инновацийг боомилж байна гэж шүүмжлэн Хятадын банкийг “ломбард” гэж нэрлэснээс болоод тус IPO-г цуцалсан. Өнгөрсөн долоо хоногт Хятад улс Алибаба компанийг цахим худалдааны акул болон худалдаачдыг зөвхөн өөрийн платформ дээр бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахыг албадан, монопольдож байна гэж үзэн мөрдөн байцаалт явуулахаар болжээ.

Жэк Ма магадгүй Хятадын хамгийн том бизнес эрхлэгчдийн цахиур хагалагч юм.

БНХАУ-ын Ханжоу хотод төрсөн Ма залуу насаа англи хэл сурч, коллежид хэл сурахаасаа өмнө жуулчдын дунд цаг өнгөрөөсөн нэгэн. Жэк Ма 1995 онд АНУ руу аялахдаа интернетийн талаар олж мэдсэн. Хятадад эргэж ирснийхээ дараа тэрээр 1999 онд 18 найзтайгаа Алибаба компанийг үүсгэн байгуулахаасаа өмнө олон тооны вэбсайт нээжээ. Өнөөдөр Алибаба Групп нь цахим худалдааны удирдагч Таобао, Тмалл нарыг багтаасан юм. Тэдний жилийн орлого нь далан тэрбум америк доллар давдаг бөгөөд "Амазоны хамгийн том нь өрсөлдөгч" гэж Нью Йорк Таймс бичжээ. Бяцхан технологийн титан тэрээр супер оддын дүрийг аз жаргалтайгаар хөгжүүлж, тэр ч бүү хэл богино хэмжээний кинонд кунфугийн мастерын дүрд тоглохуйц олонд танигдаж, алдаршсан нэгэн билээ.

Тэгвэл Хятад яагаад хэн нэгнийг зүгээр л сайхан баяжихыг харж чадахгүй байна вэ?

Ши Зиньпин даргын үед Хятадын төр эдийн засгаа илүү чанга атгаж, Алибаба ба түүний өрсөлдөгч Тенцентийг (хоёулаа 600 гаруй тэрбум доллараар үнэлэгддэг) хөндлөн огтлолд оруулсан байдаг. Эдийн засгийн тэгш бус байдал нэмэгдэж буй энэ үед Хятад улс Энэтхэг, АНУ-ыг бодвол илүү тэрбумтантай боловч 600 сая иргэн сард 150 доллараас бага цалинтай байна.

Жак Ма энэ баялагийн зөрүүг “сурталчлагч” болж байгаа нь Хятадын засгийн газарт таалагдаагүй бололтой.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны шнобелийн шагналыг олгов 1 цаг 8 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 14 цаг 59 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 3 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 26 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 15 цаг 33 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 15 цаг 55 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 3 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 26 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top