x

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргыг шалгуултал чуулганд суухгүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өглөө. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцтай холбоотой асуудлаар Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн байдаг. Үүнтэй холбогдуулж түүнийг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан нь энэ юм.

Тэрээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Түүний хэлснээр “Өмнөд Африкийн Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлыг одоо хүртэл түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгийг асуулаа. Эрдэнэтийн 49 хувийн дуулиантай холбоотой асуудал УИХ-ын шийдвэр гараад байхад мартагдах шатандаа орлоо. Энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд яагаад одоо хүртэл тайлбар өгөхгүй байгааг асуулаа. Дуулиант 60 тэрбумын хэрэг юу болсныг асуулаа.

Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг хэсэг дуулиан гараад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг маш бодиттой бичлэгтэй хэргийн АТГ шалгасан. Хэрэв энэ хэргийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь АТГ өөрөө биш бол одоо энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ. Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. Хэрэв би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна вэ?

Яагаад ийм дуулиант хэрэг шийдэгдэхгүй хэр нь УИХ-ын гишүүдийн зохион байгуулсан нээлттэй сонсголын араас хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо. Хувь хүний хувьд энэ асуудал дээр тэвчээр алдагдаж байна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Дэлхийн улс орнууд асуудлыг өөрөөр хардаг боллоо. 60 тэрбумыг хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж бодож байна. Тийм учраас сайн дураар УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, АТГ, Прокурорын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр болтол би УИХ-ын нэгдсэн чуулганд суухгүй гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм. Түүний хувьд "Аливаа зүйл эрэмбэ дараатай байх ёстой. Парламентад хэн ч сонгогдсон хүндэтгэлтэй хандах учиртай. Тиймээс Монгол Улсын нэр төрд халдсан, УИХ-ын гишүүдэд хүндэтгэлгүй хандсан Б.Хурц уучлалт гуйх ёстой" хэмээн мэдэгдэж байсан удаатай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Дэмжиж байна (27.123.214.85)
    ДУУЛИАНТ ХЭРЭГ МАРТАГДДАГ БАС МАРТУУЛДАГ НЬ ҮНЭН ШҮҮ. ХУРЦ ард түмний ой санамжаас гарчихлаа! Тэгсэн мөртлөө УРТ ГАРТАЙ хэвээрээ л байна даа.
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • +74 (202.179.25.115)
    +1
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    шалгаж байгаа хүмүүс өөрсдөө холбоотой болхоор шиидэгдэхгүй
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • Оюун (182.160.1.84)
    Монголын хэмжүүрээр бол 60 тэрбумын хэрэг гэгч нь үнэндээ хэрэг биш ээ. Үүнээс аймаар мөнгө шаачихсан хэргүүд байж л байна, тэднийг шалгатал хуралдаа суухгүй гэвэл дэмжмээр байна. Нэг талыг барьж тэнэгтэхээ болиоч. Урьд нь өөрөө виз зардаг байсан нь бас л гэмт хэрэг.
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • Болл (43.242.243.226)
    Энэ нөхөр чинь жилийн өмнө юу юу гээд явлаа .Манай дарга шиг сайн байна уу гээд байлуу яалаа
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.31.56)
    Энэ чигээрээ явбал маш зөв хүн гарч ирнэ дээ.араас нь дэмжээд хамтраад явах хүн 76-гаас гарвал болоод явчихна
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
    • гантөгс
      исүсийн л хүн дээ
      2018 оны 06 сарын 15
  • Erdenebaigal (202.21.106.139)
    Mash zuv. Mundag bna olon tumniihee tuluu iim baih heregtei sh dee. amjilt husey
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • zochin (112.72.11.67)
    mash ih demjij bna
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • zochin (112.72.11.67)
    uaag unen shdee Oyun -Erdene gishuuniig demjij bnaa
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.49)
    Оюун эрдэнэийг дэмжиж байна \
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Zochin (87.123.194.228)
    Yag unen. Ene M.Enkhboldyg er n dald oruulahgui bol, ooroo ajil hijhgui, hahuuli haraad hun ajil hijlgehgui. Shalgaad ter hijh gazar bval hijh geregtej. Mongolyn idee beer boltson ene hun ooroo ch sanalaaraa ajilaasaa tatgalzah heregtei
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Zochin-USA (166.137.244.127)
    Yag zob,demjij baina.Zaluuchuud sain ajillaj baina.Er ni temtsel hiih ni chuhal shuu.Ard tumen yachihsan um wee,temtseld negdeh heregtei !!!
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Мэдээлэл (64.119.20.9)
    Зөв шүү дээ. УЛААНБААТАР ХОТЫН ХАМАГ ГАЗРЫГ ЗАРЖ БАЯЖСАН ТӨРИЙН АОЮЛБАН ТУШААЛЫГ ЗАРСАН ХУУЛЬ БУСААР БАЯЖСАН ГЭХ МЭТ ОЛОН ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН М.ЭНХБОЛД. СҮ БАТБОЛД ГЭХ МЭТ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХЭРГЭЖ ХҮЛЭЭЖ ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ.
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
    • зочин
      М.Энхболд ямар ч хэрэг хийгээгүй, газар зараагүй. Тогтоогдсон юм байхгүй.
      2018 оны 06 сарын 15
  • Зөв! (212.112.126.228)
    Маш зөв. Оюун-Эрдэнэ-г дэмжиж бн!
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
    • зочин
      Төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийг хүндэтгэ.
      2018 оны 06 сарын 15
  • Цаг (64.119.16.135)
    Ийм бодол санаатай залуучууд хойч үе маань болж үлдвэл санаа амар байхсан.
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.16)
    Үнэний төлөө тэмцэх хэрэгтэй дүү минь Та бүхний ар талд ард түмэн байгаа гэдэгт бүү эргэлз,..ДЭМЖИЖ байна
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Иргэн (103.229.177.50)
    Зөв...Дэмжинэ шүү!!!
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Доёо (66.181.179.102)
    Оюунэрдэнэ гишүүнд үнэн сэтгэлээсээ баярлалаа! М.Энхболдыг ёс зүйтэй хандах хүртэл тэмцлийг түүчээл! Ард иргэд үүнийг л хүсч байна. Таныг түмэн олон чинь хүрээлэн дэмжнэ! Монголын нийгмийг , төрийг цэвэршүүлхэд хүн бүр оролцно. 60-тэрбум,Оффшор,Эрдэнэт,Оюутолгойг хуулийн өмнө аваачицгаая!
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
    • Иим л ззалуучууд монголын ирээдүйг авч явна даа гэж боддог.ард түмэн та нарын талд баттай зогсоно шүү.
      2018 оны 06 сарын 15
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро...
Top